alim.mn | 2024.12.22
ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж “Карибийн тэнгисийн дээрэмчин ордонд орж ирлээ” гэж хэнийг хэлэв?

Улс төрийн ууган нам, 100 гаруй жилийн түүхтэй нам төрийн яамдын жинхэн сайдыг дагаж, 80-аад оноос хойш төрсөн дэд сайд дагуулан томилдог. Зарим нь гуя дагаж хүзүү гэх нь ч бий. Дэд сайд Г.Түвдэндорж гэж сайхан залуу бий.

 Г.Түвдэндорж анх 2022 оны 1 дүгээр сард дэд сайд болсон.  Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар томилсон билээ. Удалгүй дэд сайдуудыг сэлгэж, Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар Г.Түвдэндорж томилогдож одоог хүртэл ажиллаж буй.

Г.Түвдэндорж 1980 онд төрсөн. 1998-2002 он, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2002-2006 он, АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлага, 2007-2016 он хүртэл хувийн хэвшилд ажилласан. Тэгээд 2017-2018 онд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, 2018-2022 он, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2022 оноос дэд сайдаар ажиллаж байна.

Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Товчоор хэлбэл Г.Түвдэндорж олны танил оддын дунд амьдардаг гэж болно. Аав нь алдарт бизнесмэн “Торгоны зам” компанийн захирал Гантөмөр, хадам аав нь Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат. Охин дүү нь МУГЖ Самандын Жавхлангийн авааль гэргий, ууган охин Юм-Агийнх нь ээж Г.Долгормаа, дүү Г.Дэлгэрмаа нь “Херо” Баатарын бага хүүгийн ээж Г.Дэлгэрмаа…ураг төрлийн хэлхээг дуудвал урт жагсаалт, олон ч од бий.

Г.Түвдэндорж Монголдоо толгой цохих баяны ганц хүү, басхүү Дэд сайд болоод багагүй хугацааг үдсэн ч хазгай гишгэж олны хэл амны бай болоогүй, сайн дэд сайд. Одоо УИХ-д нэр дэвшиж магадгүй, Чингэлтэй дүүрэгт гэр тараасан гэх ярианд холбогдсон.

 Туйлын даруухан энэ залуу нэг удаа твиттерт өөрийн цахим хуудастаа “Карибийн тэнгисийн дээрэмчин ордонд орж ирлээ” хэмээн твиттер хуудсандаа бичсэн удаа бий.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г. Занданшатарт Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлсэн. Тэрбээр “100 мянган долларын босгыг байхгүй болговол хөрөнгө оруулагч нэрээр гадаадын хүмүүс орж ирээд МУ-ын газар нутаг дээр газар эзэмшээд амьдрах хуулийн цоорхой бий болно” гэж ярихад Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж “Карибийн тэнгисийн дээрэмчин ордонд орж ирлээ” хэмээн твиттерт жиргэсэн билээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ