alim.mn | 2025.01.11
Дорноговийн МАН-д хандив босгохын тулд “Чандмань-Илч” компанийнхан 140 сая төгрөгөөр авсан бульдозероо 242 саяар “шахсан” ХЭРГЭЭС ...

Энэ бол тендер нэрээр төсвийн хөрөнгийг хэрхэн завшдагийн сонгодог жишээний нэгээр тодрохоор хэрэг юм. Бульдозерийн хэрэг дөрвөн жилийн өмнө гарсан ч удтал дуншсаар саяхан шийдэгдсэн. Цаад учиг нь явсаар улстөрийн намд мөнгө босгох тухай байсан тул сунжирсан байх магадлалтай юм. Дорноговь аймгийн орон нутгийн өмчит “Чандмань-Илч” компанийн “гурван өндөрлөг” буюу тэр үеийн захирал Т.Азбаяр, ерөнхий инженер Б.Бат, ерөнхий нягтлан бодогч Б.Ган-Эрдэнэ нар нь “нүүрс түрэх бульдозер хэрэгтэй байна” гэсээр аймгийн удирдлагуудаа буулгаж авчээ. Эхлээд тэд 650 сая төгрөгөөр оруулсан ч буулгаж 2020 оны аймгийн төсөвд 250 сая төгрөгөөр тогтоожээ. Ингээд Засаг дарга нь захирамж гаргаж ““Чандмань-Илч” компани луу эрхийг нь шилжүүлжээ. Ийнхүү “найр” эхэлсэн байна. Тухайн үед хотод шинэ бульдозер 240-250 сая төгрөгт хэлбэлзэж бай тул боломжийн юм хайсан. Азаар компанийн Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Мөнхбаатар “Үнэгүй.мн” дээрээс “Zoomlion ZD160-3” загварын цоо шинэ, 0 гүйлттэй, бараг ууттайгаа байгаа бульдозер ердөө 150 сая гэснийг хараад захиралдаа мэдэгджээ. Чихэр шиг амттай мэдээлэл авсан “гурван өндөрлөг” шуурхай зөвлөлдөөд “уг бульдозерийг зарагдахаас өмнө мөнгөтэй хүн олж авахуулаад дараа нь тендерт оруулаад мөнгийг нь гаргаж өгөх”-өөр шийджээ. Мөнгөтэй хүн нь ч их ойр байжээ. Тэр нь “Чандмань-Илч”-ийн Үйлчилгээний хэлтсийн дарга С.Адьяасүрэн байв. Тэр ч мөнгөтэй гэдгээ баталж хувиасаа 60 саыг гаргажээ. Энэ мөнгөн дээр захирлын эхнэр 40 сая, ерөнхий инженерийн эхнэр мөн 40 саяыг гаргаад 140 сая төгрөг бүрджээ. Компанийн захирал тушаал гаргаж бульдозер нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны даргаар ерөнхий нягтланг томилсон. Тэрээр тендерт ахынхаа компани болох “Ундрах шанд”-ыг тендерийн үнийн дүнгийн 10 хувиар оруулахаар болов. Даргын хувиар ахынхаа компанид зориулан тендерийн нөхцлийг “борлуулалтын хэмжээ шаардлагагүй, сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын тоо, өртөг шаардлагагүй, ашигтай ажилласан жилийн тоо шаардлагагүй” хэмээн янзтай сайхан тогтоож өгчээ. Түүгээр ч үл тендерийн баталгааны 2,5 сая төгрөгийг эхнэрийнхээ дэлгүүрээс авч “Ундрах шанд”-д зээлүүлэн дээр нь тендерийн маягтыг бөглөхөд нь зааварчилж тусалжээ. Тендерт орох компани бэлэн болмогц Үйлчилгээний хэлтсийн дарга, ерөнхий нягтлан хоёр итгэл өвөрлөн хот явж нөгөөх бульдозероо 140 саяар худалдаж аваад шалаанзаар тээвэрлэн ирсэн. Бульдозер ирмэгц 250 саяын өртөгтэй тендер цахимаар зарлагдахад ”Ундрах шанд” ганцаараа орж 242 саяын санал өгөөд л ялжээ. Ялсан компанид эхлээд 150 сая, дараа нь 92 сая төгрөг шилжин орж иржээ. Эхний шилжүүлгээс 140 сая төгрөгийг гол мөнгийг гаргасан Үйлчилгээний хэлтсийн даргын данс рүү хийжээ. Харин 92 сая төгрөгийг нь бэлнээр гарган дараахь байдлаар хуваан авчээ. Эхлээд “Ундрах шанд”-ынхан тендерийн өртөгийн 10 хувь болох 24,2 саяа суутгасан. Дараа нь захирал эхнэрээрээ дамжуулан дөрвөн сая, ерөнхий инженер мөн эхнэрээрээ дамжуулан дөрвөн саяыг авсан бол Үйлчилгээний хэлтсийн дарга 39,8 саяыг халаасалжээ. Тендер шалгаруулалтыг “зохицуулсан” ерөнхий нягтланд 30 сая ноогдсон. Ингээд тэдний нийт “унац” 102 сая төгрөг болжээ.  Ерөнхий нягтланы хувьд мөнгө гаргаагүй атлаа их хувь хүртсэний шалтгаан нь ийн тогтоогджээ. Компанийн “гурван өндөрлөг”-ийн хоёр нь  бульдозерийн тендерийг цаагуураа “энхрий хайрт” намдаа туслах л гэж явуулсан болж таарчээ.

“...  Дээр дурдсан шүүгдэгч бүрээр тухайлсан хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж, хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоовол Дорноговь аймгийн Монгол Ардын намын гишүүний хандив босгох, байрны халаалтын төлбөр төлөх, Дэлгэрэх сумын хүүхдийн тоглоомын талбайг барих санхүүжилтийг шийдэх үүргийг намын удирдлагуудын зүгээс өгсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг бөгөөд уг санхүүжилтийг босгох ... шаардлага гарснаар уг гэмт хэргийг үйлдэх санаа зорилго бий болсон ...”

Ерөнхий нягтлан авсан 30 сая төгрөгөө бүгдийг нь дээрх зорилгоор өгсөн ч хэрэг бишдсэн. Дэлгэрэх сумын тухайн үеийн Засаг дарга ийн мэдүүлжээ.

“...2021 оны хавар над руу Б.Г гэх хүн залгаад “танай суманд гадаа талбайн хүүхдийн тоглоом хүлээлгэн өгөх ёстой юм, хэзээ хүлээлгэн өгөх үү" гэж асуухад нь тамгын газрын даргатай холбож өгсөн. 2022 оны эхээр өнөөа Б.Г гэх залуу ахин залгаад “хэрэг төвөгт шалгагдаж байгаа, наад тоглоомын талбай чинь буцааж борлуулаад хохирол төлбөрөө төлөх гэсэн юм” гэсэн ...”

Хэрэг мандахад ерөнхий нягтлан, Үйлчилгээний хэлтсийн дарга, “Ундрах шанд”-ынхан авсан мөнгөнүүдээ яаран төлжээ. Мөрдөн байцаалтаар 10 хувийг авсан “Ундрах шанд”-ын цаад эзэд нь аймгийн татварын албаны байцаагчид байжээ. “Чандмань-Илч”-ийн захирал төрд 16 жил, ерөнхий инженер нь 25 жил ажилласан гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
PharmNoP
8 сарын өмнө
178.159.37.60
pharmacy with no prescription <a href=" https://pharmnoprescription.icu/# ">buying prescription medications online</a> non prescription online pharmacy mexico online pharmacy prescription drugs https://pharmnoprescription.icu/ no prescription medicine
PharmNoP
8 сарын өмнө
178.159.37.60
buying drugs online no prescription <a href=" https://pharmnoprescription.icu/# ">can i buy prescription drugs in canada</a> buy prescription drugs online without doctor medications online without prescription https://pharmnoprescription.icu/ buy meds online without prescription
PharmCanada
8 сарын өмнө
178.159.37.60
best canadian pharmacy <a href=" https://pharmcanada.shop/# ">legit canadian online pharmacy</a> canadian pharmacy online store canadian online pharmacy https://pharmcanada.shop/ my canadian pharmacy
Төстэй мэдээ