Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог баатарлаг хороо гэдэг. Үер усны гамшигт өртөж, ковидын үеэр хамгийн хатуу хөл хорио, тусгаарлалтанд 2-3 орсон. Хөл хорио тогтоохтой зэрэгцэж, тус хорооны Засаг дарга Г.Отгонбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. Хөл хорио тогтоож, тусгаарлахдаа хорооны даргыг О.Түвшин гэж бичснээс Засаг дарга солигдсоныг мэдэж, тус хорооны оршин суугчид "Хөл хорионы үеэр Засаг даргыг халлаа" хэмээн бухимдаж, цахим сүлжээгээр дамжуулан сэтгэгдлээ бөөн юм болсон. Хүчээр шахуу ажил авсан шинэ хорооны Засаг дарга нь жүжигчин,хөтлөгч О.Цэнгэлийн төрсөн ах О.Түвшин. Гэтэл 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин асуудалд орожээ.
Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэсгийн ахлагчаар Г.Ч-г ажилд томилон цалин олгож, өөртөө авч зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.