Н.Номтойбаяр миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй
-Таныг УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой, боломжгүй гэх маргаан явсаар байгаа. Үүнд хариулт өгөөч?
-Нэр дэвших, боломжтой боломжгүйг би өөрөө тайлбарлахаас илүүтэй цагаан дээр хараар бичсэн хууль тайлбарлаж байгаа.
Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаал буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл, заалтаар ял авсан этгээдийг сонгуульд нэр дэвшүүлдэггүй байх хуулийн зохицуулалттай. Миний хувьд 2020 онд юу болсныг та бүхэн гадарлаж байгаа байх.
Улс төрөөс зайлуулахын тулд заавал нэг хэрэг тохох ёстой болсон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны улсын төсөвт суусан байсан 3.9 тэрбум төгрөгийг зарцуулах эрх нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл дээр байсан. Хууль, журмыг нь судлаад үзэхэд 2.6 тэрбум төгрөг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр, төсөл хөтөлбөрийг дэмжиж байгаа нэрээр хулгайн замаар ордог цоорхой байсан. Тухайн үед Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсны хувьд журамд нь өөрчлөлт оруулж, 100 хувь эргэн төлөгдөх, хүүгүйгээр өгөх шийдвэр гаргасан. Гэтэл анхан шат болон давж заалдах шатны шүүхээс банкаар дамжуулж хүү тооцоогүй гэх үндэслэлээр надад Эрүүгийн хуулийн 22.1.3-аар эхлээд 7,7 жил, дараа нь 5,5 жилийн хорих ял өгсөн. Энэ нь явсаар байгаад 2021 оны нэгдүгээр сард Улсын дээд шүүх хуралдаад үүнийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Хууль л ингэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр Н.Номтойбаяр миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Pedrad
4 сарын өмнө
5.62.41.45
Cryptocurrency Scam Recovery Experts Lost Recovery Masters
My name is Chad Pedrad. I lost $233,000 in cryptocurrencies after being misled by an Indian USDT investing firm. I became so depressed that I was unable to pay my payments and ended up on the streets. I attempted everything I could to restore it, but it was futile. However, just as I was about to give up, a light of hope appeared, and I decided to attempt the Lost Recovery Masters. To God be the glory, Lost Recovery Masters successfully retrieved my stolen cryptocurrency; it was astonishing. Lost Recovery Masters are amazing, and I am convinced they can recover yours as well.
Contact them if you need help on crypto recovery.
Learn more: Lostrecoverymasters.com
Mail: Support@lostrecoverymasters.com
Call or Whatsapp +44(7-5-3-7-1-0-5-9-2-1)
Төстэй мэдээ