УИХ-ын гишүүн Х.Болорчулуун анх 2012 онд бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон билээ. Агрономич мэргэжилтэй, "Дорнод гурил"-ын захирал залуугийн улс төр, албан тушаалын зам нь засагдаж, төрийн ордноос гарсангүй, яг 12 жил боллоо. Энэ хугацаанд төлөөлсөн гишүүний ах дүүсийн амьдрал дэвшин дээшилж, дорнодчуудын амьдрал дордсон уу гэхээс дээшилж гавьсангүй.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ гэж эр танил бий. Баавгайн савар барьж яваад баригдсан гэх түүхтэй.
ХОМ-ийг нь харсан ч ахынхаа араас тун ойрхон яваа буюу 2.3 тэрбум төгрөгийн нэг орон сууц, нэг хаустай, 170 сая төгрөгийн Lexus-570 машинтай , дотоодын банканд 1.0 тэрбум төгрөг, гадаадын банканд 513 сая төгрөгийн хадгаламжтай, 1.0 тэрбум төгрөгийн авлагатай, “Дорнод газар” ХХК-ийг эзэмшдэг.
Хамгийн ноцтой нь, Х.Болор-Эрдэнэ “Дорнод газар” ХХК-иараа 2018 оноос төрийн байгууллагуудын төсвийн хөрөнгөөр зарласан тендерүүдийг хамж эхэлсэн гэдэг.
Тухайлбал:
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн:
“35/10 кВ-н Жаргалтхаан дэд станцын 10 кВ-нэ иж бүрэн тоноглол бүхий халаалттай хуваарилах байгууламж”- 352 сая төгрөгийн тендер
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын:
“Ус тээвэрлэх зориулалт бүхий автоцистерн нийлүүлэх”- 150 сая төгрөгийн тендер
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын:
“Мэргэжлийн хяналтын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх”- 400 сая төгрөгийн тендер/Мэргэжлийн хяналтын автомашин нийлүүлэх-160.0 сая төгрөг/
Онцгой байдлын ерөнхий газрын:
“Ариутгалын автомашин нийлүүлэх”- 329 сая төгрөгийн тендер
“Гал сөнөөгчийн хүн нэг бүрийн хувцас хэрэглэл нийлүүлэх”- 334 сая төгрөгийн тендер
Төрийн худалдан авах ажиллагааны газрын:
“Агаарын навигацийн үйлчилгээний ажилчдын 2 автобус нийлүүлэх”- 383 сая төгрөгийн тендер
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн:
“Универсал трактор нийлүүлэх”- 280 сая төгрөгийн тендер
“ХТП-001 дэд станцыг транформторын дэд өртөө бүхий ХБ болгон шинэчлэх ажлын материал нийлүүлэх” 883 сая төгрөгийн тендер
“Өндөр хүчдэлийн кабель нийлүүлэх”- 683 сая төгрөгийн тендер
“Кабель нийлүүлэх” 97.7 сая төгрөгийн тендер
“Тусгай зориулалтын дамжуулагч утас нийлүүлэх”- 173.6 сая төгрөгийн тендер
“Тэжээлийн блок нийлүүлэх”-439.6 сая төгрөгийн тендер
“Өрмийн тоноглолтой, тэвштэй автокран нийлүүлэх”-350 сая төгрөгийн тендер
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны:
“Төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл хийх” 1.0 тэрбум төгрөгийн тендер
“Дунд оврын трактор, хүнсний ногооны иж бүрдэл техник нийлүүлэх”- 1.8 тэрбум төгрөгийн тендер
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн:
“25 тонны даацтай автокран нийлүүлэх”- 420 сая төгрөгийн тендер
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын:
“Хүнд даацын механизм болон хүн тээврийн автомашин нийлүүлэх”- 195 сая төгрөгийн тендерт тус тус шалгарчээ. Тэрбээр 17 тендерт шалгарч, 8 тэрбум төгрөг “олжээ.” бөгөөд Х.Болорчулууны удирдаж буй ХХААҮЯ-наас л гэхэд 2.8 тэрбум төгрөгийн тендер авчээ. Тэрчлэн Х.Болорчулуун сайдын төрсөн дүү Х.Болорчимэгийн хүү О.Тэмүүлэн 11тендерт ялж, 13 шахам тэрбумын ажил хийжээ.