![](http://alim.mn/uploads/article/2020-04/5e8dbba715fe2.jpeg)
Лалын алан хядагч бүлэглэл болох "Исламын Улс" дэлхий дахиныг чичрүүлж буй коронавирусын өвчнийг Аллах бурханы буруу номтнуудыг гэсгээх цээрлүүлэгч зэвсэг хэмээн зарлажээ. Өнөөдрөөс эхлэн дэлхий нийтээр тарааж байгаа энэхүү зурагт Covid19-ыг "Аллахын цэрэг" хэмээн өргөмжилсөн байна. Мөн энэхүү өвчин нь лалын ариун дайнд мордогсодын үнэнч холбоотон болж байгаа аж. Зурагт хуудсанд "Hit them when they least expect it" буюу "буруу номтнуудыг анзаараггүй байхад нь сайн цохь" хэмээн бичжээ. Одоогоор ийм зурагт хуудсыг хоёр янзаар гаргасан агаад эхнийхэд нь Чикаго, дараагийнханд нь Лондон хотын зургийг тавьжээ. Аюулгүй байдлын албаныхан бүх улсын анхаарал хүч коронавирусын өвчинд төвлөрсөн энэ үед Исламын улсынхан алан хядлага үйлдэж магадгүйг анхааруулсан байна.
Эх сурвалж : https://www.thesun.co.uk/news/11349907/isis-coronavirus-soldier-allah-attacks-london-chicago/
![](http://alim.mn/uploads/article/2020-04/5e8dbb98c8e40.jpeg)