Америкийн Иллионейс мужийн Альтон хотын дарга Брант Уолкер хөл хорионы дэглэм зөрчигсөдтэй эхлээд эвээр ярьж байсан бол сүүлдээ хүчээр тэмцэхээр шийджээ. Тэрээр дэглэм зөрчигдсөдийг хуулийн дагуу баривчлаж хорих болон торгох ялаар шийтгэхийг хотынхоо цагдаагийн газарт хатуу үүрэгджээ. Үүний дагуу цагдаа хот даяар хорио зөрчигсөдийг авлаж эхэлсэн байна. Энэ үед Хирам хэмээх эдлэнд олон хүн цугласан үдэшлэг болж байна гэсэн мэдээлэл хотын даргад ирэхэд тэрээр цагдаа нараа шуурхай явуулжээ. Мэдээллийн дагуу очиход бөөн хүнтэй хөлтэй том цэнгээн болж байсан агаад хамгийн сонирхолтой нь шоучдын нэг нь хотын даргын эхнэр байжээ. Цагдаа нар бүх хүнийг толгой дараалан баривчлахад мээрийн эхнэр байгаа нь тодорхой болжээ. Тэр даруй хотын даргад мэдэгдэхэд эхлээд ихэд цочирдсон ч хуулийн дагуу ажиллаж арга хэмжээ авахыг шаардсанаар цагдаа нар эхнэрийг нь баривчилжээ. Одоо тэрээр бусад баривчлагдсадын нэгэн адил хөл хорионы дэглэм зөрчсөн хэмээн 2500 доллароор торгуулах эсхүд нэг жил хорих ялаар шийтгүүлэхээр болжээ. Болсон явдлын дараа хотын дарга эхнэрийнхээ өмнөөс иргэдээсээ уучлал гуйсан байна.
Эх сурвалж : https://www.cnn.com/2020/04/07/us/illinois-mayor-wife-gathering-police-trnd/index.html