alim.mn | 2024.10.15
ХХААХҮЯ-ны ажилтнууд хөөрхий

ХХААХҮ-ийн сайд Жадамбын Энхбаярыг бие бага ч бэлчээр томтой эр гэж үнэн юм. Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаяр ЖДҮ-тэй нэр холбогдсоноор 2020 оны сонгуульд нэр дэвшээгүй. Гэсэн ч газардсангүй, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж, сайдаас ч илүү эрх мэдэлтэй даналзаж байв. Харин 2024 оны УИХ-ын сонгуульд Төвийн бүсээс нэр дэвшин, "Зариг" Өнөрөө болон түүний гэр бүлийн дайралт давшилтыг сэтэлж УИХ-ын гишүүн боллоо. Араас нь ХХААХҮ-ийн сайд болов. Жадамбаа генералын хүү "жижиг" Энхбаяр сайд болонгуутаа ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ гэхэд хүмүүс сэрүүн зүүдэлж байна хэмээн шоолж байв. Гэтэл амласандаа яг хүрдэг Ж.Энхбаяр сайд ХХААХҮЯ-ыг Дархан руу нүүлгэж дөнгөв. Хотын төвд байгаа тэр 10 гаруй давхар өндөр яамны байшинг яах юм бол.

Тэр ч яах вэ, харин тус яамны ажилтнууд буруу харж, зөв харж инээж явна. Ажлаасаа халагдах хэцүү, авгай хүүхдээ хотод орхиод Дархан явах хэцүү. Явлаа ч байр сууц, гал тогоо бөөн асуудал. За яах вэ, цэргийн хүн гэж сайрхдаг Ж.Энхбаяр сайд яамныхаа ажилтнуудыг цэргүүд шиг бөөнөөр нь хуаран, казармд амьдруулбал цаашид яах уу. Яамны ажилтнууд нь хоорондоо холбогдож, гэр бүлээсээ салах нь салж бөөн асуудал дэгдэхгүй гэх баталгаа байна уу?!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 долоо хоногийн өмнө
139.5.217.131
Нүүлгэх хэрэгтэй
Z
3 долоо хоногийн өмнө
59.153.112.242
DARHANRUU
Төстэй мэдээ