alim.mn | 2024.12.22
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хүрэлцэхгүй, нэмж 431 сая ам.доллар Энэтхэгийн "Эксим" банкнаас зээлнэ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хүрэлцэхгүй, нэмж 431 сая ам.доллар Энэтхэгийн "Эксим" банкнаас зээлнэ

Газрын тосны үйлдвэр байгуулах ажил ёстой л “харганы ноос түүж эсгий хийхийн үлгэр” болж буй сурагтай.

Анх Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих болсон.

 Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар, боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, 2022 онд ашиглалтад орж, тэгээд жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж өөдрөгөөр тооцож байлаа. Шэтэл одоо хэдэн он билээ. 2024 оноо үдэхэд ердөө 60-хан хоног үлдэж, 2025 он гарлаа.

Уг нь ашиглалтад ороод 2-3 жил болох хугацаа биз. Гэтэл одоо нөгөө тэрбум доллар нь хаанаа ч нь хүрэхгүй болсон гэнэ. Уг нь аль  2019 онд 230 сая доллар Энэтхэгийн Экзим банкнаас зээлжээ. Хашаа барих шаардлагатай болж Монголын хөгжлийн банкнаас 110 тэрбум төгрөг зээлжээ. Ийм үнэтэй хашаа энэ хорвоогийн хаана байна?

 Энэ жилээс бас дахиад мөнгө хүрэхгүй болж, 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хүрэлцэхгүй, хөрөнгө оруулалтын асуудал үүсчээ. Ингэснээр 431 сая ам.доллароор санхүүжилтийг нэмэгдүүлэхээр болж Энэтхэгийн "ЭКСИМ" банкнаас дээрх 431 сая ам.долларыг нэмж авах гэрээг байгуулах асуудлыг хөндлөө. Ингээд 2027 оны 11 сард ашиглалтанд өгч ч магадгүй, өгөхгүй байж ч магадгүй бололтой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ