alim.mn | 2025.03.11
Шударга тав
Монголд тэмцэгч, шударга, ард түмэн гэдэг үг улстөрчдийн амны уншлага, хамгийн "улны үг" болчихоод байгаа. Одоо улстөрд гэнэтхэн бас нэг "Шударга 5" гараад ирлээ. Өмнөх "Шударга 5"-ын нэг шоронд, нэг нь саатуулагдан нэр дэвшээд унаж, дугаар хорооны иргэн болов. Нөгөө хоёр нь тодоос тод мандаж, үлдсэн нэг шударга Лу.Болд гадаадад Элчингээр сууж буй.
 Одоо бас нэг таван "шударга гар" гараад ирлээ. Эндээс арай гайгүй нь Д.Энхтүвшин гишүүн болов уу? Гэхдээ л төрөөс зарласан тендер бүхнийг хамж, улстөрчдөө бодлогоор ээлж дараалан УИХ-ыд шургуулдаг MCS бүлэглэлийн хүн дээ.
 Нөгөө шударга нь "ГОК"-ийн Ганзоригийн хүү, аав, авга ах нь оффшорт хамгийн олон данстай гэгдэж, аав нь улс төрөөс явахаас аргагүй болсон. Гэхдээ улс төрд хүүгээ үлдээж, албан тушаалын өрмийг хамах шиг болдог залуу. Нөгөө нь Жудагийн Баярмаа алдарт "Глоб"-ын Мэндбаярын төрсөн дүү, АН-ын жагсаалтаар УИХ-д орж ирсэн бүсгүй. Тэр Түвшин бол, АПУ-гийн ч, UBS-ын ч бүлэглэлийн хүн. Мөн алдарт лайвчин Мөнх-Эрдэнийн дүү Цогтбаатар нэгдчихсэн явна. Тэд бодвол намынхаа бүлгийн хурал, Байнгын хороодын хурал дээрээ бодвол сууж л байсан байлгүй. Гэхдээ ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж, батлагдахын даваан дээр гэнэт ингэж гарч ирсэн нь хачирхалтай.  Яг төсөв батлах дөхөөд ирэхээр ингээд шударга царайлаад гараад ирдэг сонин юм даа.  Нэмээд ХҮН-ий жагсаалтаар орж ирсэн УИХ-ын дарга асан Раднаасүмбэрэлийн Гончигдоржийн охин Уянгахишиг нэмэгдэнэ гэнэ ээ. Архангайн голдуу залуус гэнэт шударга болчихдог нь хачин юм даа, хачин...

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Arde
4 сарын өмнө
202.43.93.24
"Шударга тав" хэмээх нийтлэл нь шударга ёсны талаарх ач холбогдлыг онцолсон чухал сэдэв юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг <a href="https://jakarta.telkomuniversity.ac.id/">Telkom University Jakarta</a> вэбсайтаас авч болно.
зочин
1 сарын өмнө
103.212.119.111
Шазруун тав
Төстэй мэдээ