alim.mn | 2024.12.13
Ц.Тувааны үед "турлаа"

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг "Сонгогчдын хамгаалалтаас гадна Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамгаалалтад орж, нэмээд дээрэм хийх ажлаа үргэлжлүүлж Ц.Тувааныг Уул уурхайн сайд болголоо" гэж намынх нь лидер шүүмжилж байлаа. Төв аймгийн гаралтай "түнтгэр" улстөрч Женко Баттулгын гарын хүн болох нь харагдсаар. Сахил хүртээд шал дордов гэж Ц.Туваан сайд болсноор уул уурхайн салбарын урлага огцом уруудлаа.

Монгол Улсын валютын нөөц 2024 оны хагас жилийн байдлаар түүхэн дээд хэмжээ 5.2 тэрбум ам.долларт хүрсэн. УИХ-ын сонгууль боллоо, салбарын сайд солигдлоо. Түүнээс хойш тасралтгүй бууж одоо 4.6 тэрбум ам.доллар байна. 

 УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Уул уурхайн сайд байхдаа Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн Ажлын хэсгийг ахалж батлуулсан билээ.

2024 онд нүүрсний экспорт 70 сая тоннд хүртлээ өссөн. Энэ бүхний үр дүнд экспортын орлого нэмэгдэж, улсын төсвийн орлого анх удаа төлөвлөснөөс давж биелсэн билээ. Энэхүү орлого цалин, тэтгэврийн нэмэгдэл, хүүхдийн мөнгө болж айл өрхийн хаалгаар орсон. Анх удаа “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж, 2023 оны үйл ажиллагааны тайлангаа гаргаж, 2024 онд ногдол ашгаа иргэдэд тараасан. Өмнө нь хулгай нүүрлэсэн байсан учраас энэ ажлыг хийж чаддаггүй байсан нь мэдээж.

Оптик гэрээ болон бусад янз бүрийн нөхцөлөөр зарагдаж байсан нийт нүүрсний 60-90 хувийнх нь мөнгө Монголд орж ирдэггүй байсан бол биржийн хууль батлагдсанаар 80-90 хувийнх нь мөнгө орж ирдэг болсон учраас эерэг үр дүн гарч байлаа.

  Түүнчлэн “Эрдэнэт” ТӨҮГ-аас 6000 мянган тн зэсийн баяжмалыг сар хүрэхгүй хугацаанд хоёр удаагийн биржийн худалдаанд оруулж, арилжаалж байсан. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын анхны биржийн арилжааг 2024 оны 4-р сарын 29-нд явуулсан юм. Дараа нь 5-р сарын 28-нд хоёр дахь арилжааг явуулж 3000 тонн зэсийн баяжмалын худалдан авагчаар АНУ-ын компани тодорсноор нийт 16 сая ам.долларын орлого олж байсан билээ.

Энэ ажил сонгуулиас хойш, салбарын сайд солигдоод зогсонги байдалд орлоо. Иймд хулгайг зогсоож буй уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр худалдаалах ажил зогсоох биш үргэлжлүүлээч ээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наран
1 сарын өмнө
103.168.34.208
Мөнгөний сонирхолтой чадамжгүй сайд нараа болиоч дээ Номин Одрнтуяа Туваан Бямбацогт мэтчилэн яасан уадаж ханадаггүй хүмүшс вэ
Төстэй мэдээ