alim.mn | 2024.12.13
Тэрэлж рүү 200 тэрбум төгрөгөөр тавина

УИХ-аар хэлэлцэж буй ирэх 2025 оны төсөв үрлэгэн төсөв гэж олон нийтийн шүүмжлэл эсэргүүцэлтэй тулж байна. Тэр тусмаа Соёлын яамны төсөв, Соёлын сайдын зан харилцаа олны бухимдлыг гал шиг өрдлөө. Гэтэл бас болоогүй ээ. Тэрэлж рүү 200 тэрбум төгрөгөөр 4 эгнээ зам тавихаар төсөвт тусгажээ. Тэрэлж рүү УИХ-ын гишүүд гүйдэлтэй болоод буй. Тэнд олон баячуудын эдлэн, зуслан, хувийн амралтын газар бий. Эмнэлэг сургууль хүрэлцэхгүй, орон нутгийн замын чанар муу энэ үед дарга нарын амралт зугаа цэнгээний бүс, ард иргэд үнийг нь дийлэхгүй таваг хоол нь 100 мянган төгрөг хүрэх шахдаг Тэрэлж рүү зам тавих нь тансаглал. 

Манайх дарга төвтэй улс болоод буй. Өмнө С.Баяр Ерөнхий сайд байхдаа хотоос холгүйхэн Гоодойн аманд зусланд гарах үеэр гэр рүү нь илбийн юм шиг 3,7 км засмал зам тавигдсан түүхтэй. Хот төлөвлөлт, зам барилгын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд уг зам байгаагүй. Гэтэл С.Баярын зуслангийн авсаархан хаус тэнд баригдсан даруйд өнөөх зам нь дагаад тийшээ зурайсан гэдэг. Энэ явдал Тэрэлж тийшээ давтагдах шинжтэй. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ