Холливудын од Леонардо Ди Каприо өчигдөр 50 насны ойгоо тэмдэглэлээ. Цуутай гоонь эр, охид бүсгүйчүүдийн “краш” Лео 1974 оны 11 дүгээр сарын 11-нд төрсөн. Түүний 50 насны ойн насан баярын үдэшлэг тун нууц байдалд болж, зочдынхоо гар утасны камерыг тусгай наалтаар хаажээ. Анх 15-хан настайдаа кино урлагт хөл тавьж, Титаник киноны Жекийн дүрээр охидын хүсэмжит залуу болсон тэрбээр одоо хүртэл гэрлээгүй, хүүхэдгүй. Анх 1989 оноос кинонд тоглохдоо Деми мур, Шарон Стоун гэхчлэн эгчмэд ододтой нэр холбогддог байв. Харин өөрөө Холливудын А зэрэглэлийн жүжигчин болсон 1990-ээд оноос хойш 19-20 насны загвар өмсөгчидтэй болзох болсон. Түүний гол “бай” Виктория Секретийн сахиусан тэнгэрүүд. “Жизелийг бурхан бүтээсэн” гэж яригддаг Бразилийн загвар өмсөгчтэй хамгийн олон жил болзсон. Энэ үеийн нэрт модель Жижи Хадид, Райн Рейнольдсын үнэнч эхнэр Блейк Лайвлитэй хүртэл болзож явсан билээ. Израйль бүсгүй Бар Рафаэльтэй бас удаж, 6 жил хамтран амьдарсан. Түүнийг загвар өмсөгчтэй болзож, 25 нас хүрэхээр нь орхидог онцлогтой гэж оддын мэдээ сонирхогчид үздэг.
Леонардо Ди Каприо 50 насны ойгоо тэмдэглэлээ
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ