Боливийн ерөнхийлөгч асан Эво Моралес эх орноосоо зугтан Мекискт улстөрийн орогногчийн статустай ирээд байна. Нутаг нэгтнүүдийнхээ мөрдлөгөөс мултарсан тэрээр хэрхэн зугтаж амьд гарсан тухайгаа хэвлэлүүдэд дэлгэж эхэлжээ. Экс ерөнхийлөгчийн хэлсэнээр Боливийн одоогийн удирдлага өөрийг нь барьсан эсвэл айгаа газрыг нь мэдээлсэн хүнд 50 мянган доллар амлажээ. Энэ нь тус улсын иргэдэд маш их мөнгө гэнэ. Энэ тухай мэдээллийг өөрт нь одоо ч үнэнч байгаа тусгай албаны зарим ажилтнууд өгсөн байна. Өнгөрсөн 10-р сараас Боливид Эво Моралесийг ахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсоныг нь эсэргүүцсэн бүх нийтийн хөдөлгөөн өрнөсөн. Тэмцэр хөдөлгөөн ширүүссэн тул 11-р сарын 10-нд төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорч эх орноосоо зугтсан. Латин Америкийн орнууд дундаас ганцхан Мексик л Боливийн экс ерөнхийлөгчийг хүлээн авсан юм.