alim.mn | 2024.12.23
"Bank of China"-гийн ТУЗ-ийн дарга асан Liu Liange-д цаазын ял оноолоо
 Хятадын банк, санхүүгийн салбарын нөлөө бүхий эрхэм болох 63 настай Liu Liange-д цаазаар авах ял сонслоо.  Тэрбээр 2010-2023 он хүртэл "Bank of China"-д удирдах албан тушаал хашиж иржээ. Тэруээр зээл олгох, төсөл дэмжих, боловсон хүчний зохицуулалтад туслах (албан тушаал ахиулахад нөлөөлөх)-ын тулд 121 сая юань буюу 16.7 сая ам.долларын авлига авсан нь нотлогдсон байна.
 Зөвхөн 2017-2020 онд 3.32 тэрбум юанийн хууль бус зээл олгож, төрд 190.7 сая гаруй юанийн хохирол учруулсан. Түүний хууль бусаар олсон орлогоос гадна бүх хөрөнгийг хураан авч төрийн санд шилжүүлээд байна. Хятадын Авлигатай тэмцэх байгууллага сүүлийн саруудад санхүүгийн салбарт хатуу арга хэмжээ авч эхэлсэн. Тэд "Bank of China"-гийн ТУЗ-ийн дарга Liu Liange болон өнгөрсөн 10 дугаар сард авлига авсан хэргээр цаазын ял сонссон Төв банкны дэд ерөнхийлөгч асан Fan Yifei нар юм. Liu Liange нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгөө зааж өгсөн тул хоёр жилийн хугацаатай цаазын ял оноожээ. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг нь хэрэгжүүлнэ гэсэн үг юм. 1961 онд төрсөн Liu Liange нь 2019 онд "Bank of China"-гийн ТУЗ-ийн дарга болохоосоо өмнө Хятадын Ардын банк, Хятадын Экспорт-Импортын банк зэрэг банк санхүүгийн байгууллагад ажиллаж байжээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ нь санхүүгийн салбарын авлигын эсрэг тэмцлээ эрчимжүүлсэн. Энэ 11 дүгээр сард Хятадын Үйлдвэр худалдааны банк, Хятадын Барилгын банк зэрэг төрийн өмчит томоохон банкуудын зарим албан тушаалтнуудыг авлига авсан, мөнгө шамшигдуулсан хэргээр шалгаж эхлээд байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ