alim.mn | 2024.12.22
Эрүүл мэндийн даатгалын сан Чингис хаан банкнаас 30 тэрбумын авлагатай

 Манайхан Боловсролын зээлийн сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаа тоносон нь баримтаар ил болсон. Араас нь Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн мэндийн сангаа тоносон нь тодорхой болж байна. Иргэд нь эмчилгээ авч чадахгүй хэцүүдэж байхад өртэй, банк банкирууд санаа зовдоггүй нь хачирхалтай.

... “Шаварт унасан шарын эзэн болж үлдсэн” Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Капитал банкнаас авах 136 тэрбум төгрөгийн 60 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж, 76 тэрбум төгрөгийн, Чингис Хаан банкнаас авах 30.5 тэрбум төгрөгийн авлагатай байна” гэж үе үе ярих.

Саяхан өдөр тутмын сонинд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн 108 тэрбумыг "Капитал" болон "Чингис хаан" банкнаас авах ёстой. Энэ өр авлагыг хэрхэн яаж шийдэх, яаж авах вэ гэдэг дээр ажиллах ёстой. Цаашид, ЭМДС нь арилжааны банкуудад байрших боломжгүй болсон, хуулиар хориглосон. Зөвхөн Төрийн санд байршина" гэж ярилцлага өгчээ.

Тэрчлэн УИХ-ын гишүүн Г.Дамдинням:  -НДС, ЭМДС-аас маш их хэмжээний мөнгө аваад баахан барилга байгууламж, хулгай болгосон Капитал банкны араас Чингис хаан банк, Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкууд орчихоод байна. Монгол Банк энэ "Зомби" банкуудаа "дампууруулж" чадахгүй байгаад байдгаа болиоч ээ" гэсэн нь үнэхээр санаа зовсон басхүү аргаа барсан хүний үг гэлтэй.


Улсын арслан Х.Мөнхбаатар: НДС, ЭМДС-г цөлмөсөн “Капитал банк"- ны захирал А.Ариунболд сагсны багтай байх юм" гэж мэл гайхан лайв хийсэн.
Энэ тухай Улсын арслан бөхөөсөө эхлээд энгийн иргэд ч ярих болов. Юутай ч Капитал банк дампуурчээ.

 Харин Эрүүл мэндийн даатгалын санд 30,5 тэрбум төгрөгийн өртэй Чингис хаан банк УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хэлснээр "Зомби" шиг явсаар. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын санд өгөх ёстой 30 тэрбумаа өгөхгүй байгаа нь банк санхүүгийн салбарт нөлөө бүхий МАН-ын эрхэм гишүүний хамгаалалтад болохоор тэр гэх юм билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэрэл
2 долоо хоногийн өмнө
202.9.47.44
Овоо юм гэсэн чинь ёстой овоолсон баас шиг эрүүл мэндийн тогтолцоо ардын төлөө бус асуудал дагуулсан гай чирсэн л тогтолцоо болж
Төстэй мэдээ