Тусгай хамгаалалттай газруудад газар эзэмшигчид

Ерөнхийлөгч асан Н.Багабанди Залаатын аманд 5,180 га газар эзэмшдэг юм байна. Эл газрын эзэмшигчээр 2018 онд бүртгүүлжээ.
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Хүрэлтогоотын аманд 5,230 га газрыг 2008 оны наймдугаар сард эзэмшиж эхэлжээ.
Тэд бо Богдхан уулын тусгай хамгаалалттай газраас хамгийн ихийг эзэмшигчид. Араас нь Ч.Баярсайхан 5,080 га, Н.Хөхөө 5,040, Ц.Энхчимэг 5,020 га, С.Эрдэнэтуул 5,000 га, А.Гэрэлцэцэг 5,000 га, А.Мэргэн 4,970 га, Ч.Анххишиг 4,950 га, Ё.Бор 4,890 га тус тус эзэн суужээ.
Тэдний дараа Хотын дарга асан Ц.Батбаяр 4,840 га газар эзэмшжээ. Үүнээс Нүхтийн аманд 101 га газрыг 2014 онд, Зайсангийн аманд 383 га газрыг 2013 онд тус тус эзэмшжээ. Тэрбээр Хотын мээр байхдаа газрын наймаанд нэр холбогдож байсан данстай нэгэн.
Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын эхнэрийн Сарнайх ХХК Богдхан уулын дархан цаазат газарт 1.297 га газар эзэмшдэг байна. Ингэхдээ супермаркетын зориулалтаар 2022 оны 10 дугаар сарын 25-нд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тусгай зөвшөөрөл олгож, 2049 оны 12 дугаар сарын 31-нд дуусахаар тусгажээ.
Монгол Улсын хэмжээнд 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн байна. Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) олгожээ.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ