alim.mn | 2025.06.11
Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаан даваа гэх газраас 2024 оны тавдугаар сард нутгийн иргэд А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэн дурсгал болох мөнгөн гэрэгэ олжээ. Энэхүү ховор олдворыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргалын зохион байгуулалтаар төрийн өмчид хууль ёсны дагуу шилжүүлсэн байна.

Судлаачдын дүгнэснээр энэ гэрэгэ нь Их Юань улсын үед хамаарч, дөрвөлжин монгол үсгээр бичигдсэн. Галигласан текст нь “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай. Хэн үл биширвээс алдах, үхэх” гэсэн утгатай байжээ. Гэрэгэний нүхний хэсгийн товгор ирмэг дээр сийлэгдсэн хятадаар бичсэн “Хүндэт тэмдэг, 69 дүгээр” гэсэн тэмдэглэгээ нь энэ дурсгалыг албан ёсны хүндэт бичиг болохыг илтгэж байна.

Өнөөгийн байдлаар дэлхий дээр ийм төрлийн гэрэгэ Монголд илэрснээс гадна ОХУ, АНУ-д гурван ширхэг мэдэгдээд байгаа бөгөөд уг шинэ олдвор нь түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах чухал баримт гэж эрдэмтэд үзэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ