alim.mn | 2025.05.28
Мисс Ё.Нямжав сайн ханьтай учирч, Алдарт эх болов

Завхан аймгаас тодорсон Монголын мисс Ё.Нямжав оюутан ахуйдаа тэргүүн титэм зүүж, хуучин нэрээр МАХН-д ч элсэж, улс төрийн амьдралд эрт хөл тавьсан. МҮОХ-ны хэвлэлийн төлөөлөгч, Шанхайд консул гээд алба тушаал хашиж үзсэн. Анхны нөхрөөсөө нэг хүүхэдтэй салж, дараа нь экс гишүүн улсын цолтой бөхөөс охинтой болж, сайхан бүсгүйг хов дагадгийн адил ганц биеэр амьдарч байв. МАН-ын гишүүн, тэгээд ч ганц бие сайхан бүсгүй болохоор олон дарга нартай нэр холбосон доо.

 Дөрвөн хүүхдийн ээж болж, Алдарт эхийн одон зүүсэн ч энэ мэт хов яриа тасраагүй. Энэ бүхэнд мисс Ё.Нямжав цэг тавьж "Залуу насандаа алдаж онож үзсээн. Алдана гэж зорьж амьдрал зохиодоггүй, таамагладаг ч үгүй юм. Одонгоо авч үрсийнхээ дунд баярлан жаргаж явтал янз бүрийн хүмүүстэй холбоод хэмлээд эхэлжээ. Цагийн шалгарал, тавилангийн жамаар ханьтайгаа учирч сайхан үрсийн аав ээж болсон билээ. Алзахгүй ээ хоёулаа. Мөрөөрөө даруухан яваагийн үр мөн ч олон жилийн амьдралыг соёолуулна биз дээ" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чих
1 хоногийн өмнө
139.5.219.77
Ядаргаатай юм
Төстэй мэдээ