ХОНЬ
Энэ долоо хоногт хонины ордныхонд ээлтэй. Сайн үр дүнд хүрэхийн тулд их хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Ажлын байраа солих, өөр талбарт хүч үзэхээр эрмэлзэж байгаа бол энэ долоо хоногт тохиромжтой цаг үе тохиож байна. Энэ долоо хоногт санхүү, сэтгэл зүйн байдалдаа анхаарах хэрэгтэй. Амар аргаар мөнгө олох нь эцэстээ эвгүй байдалд оруулна. Санхүүгийн асуудалд шударга хандаарай. Хайртай хүн алдаа гаргалаа ч уучлахыг хичээгээрэй. Хатуу үгээр гомдоох хэрэггүй. Эрүүл мэндийн сайн байна. Нүд нь өвддөг бол эмчид хандахыг зөвлөе.
ҮХЭР
Энэ долоо хоногт удирдлагуудтай ухаалаг харьц. Даргын хяналт өмнөхөөс илүү байж магадгүй. Иймд ажлын бүтээмжээ өндөр байлгахад анхаар. Илүү зарлага гаргахгүй байвал ирээдүйд ашигтай байх болно. Ганц бие үхрийн ордныхон энэ долоо хоногт хостой болж магадгүй. Эрүүл мэндийн тал дээр анхааралтай байгаарай.
ИХЭР
Ихрийнхний хувьд аз од нь гийсэн долоо хоног тохиож байна. Ажлын гайхалтай санал ирнэ, эрхэлсэн ажилдаа амжилт гаргана. Нар болоод Буд гарагийн нөлөөгөөр мөнгөний орж ирэх урсгал эрчимжиж, санхүүгийн таатай байдал үүснэ. Ганц бие ихрүүд болзоонд явж, ирээдүйн ханьтайгаа учирч магадгүй. Шинэ танил сайн найз болж магадгүй. Энэ долоо хоногт эрүүл мэнддээ анхаарахыг од эрхэс сануулж байна.
МЭЛХИЙ
Мэлхийнүүд ажлын байран дээрээ сэтгэлээр унах, сэтгэл хангалуун бус мэдрэмж авч болзошгүй. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Санхүүгийн хувьд тогтвортой байж, элдэв мөнгөний асуудал үүсэхгүй. Гэр бүлтэй мэлхийнүүд ойр дотно ярилцаж, тэднийгээ гомдоохоос зайлсхий. Эрүүл мэндийн хувьд сайн байна.
АРСЛАН
Арслангийн ордныхон энэ долоо хоногт ашигтай гэрээ хэлэлцээ хийж, том боломжууд тохионо. Санхүүгийн байдал таатай байна. Өмнө хийсэн хөрөнгө оруулалтынхаа үр шимийг хүртэнэ. Харин шинээр аливаа төрлийн хөрөнгө оруулалт, томоохон худалдан авалт хийхдээ сайн бодоорой. Сэтгэл ханамжгүй үлдэж мэднэ. Эрүүл мэндийн тал дээр хүнд асуудал үүсэхгүй ч, бэртэж гэмтэж болзошгүй тул хянамгай байгаарай.
ОХИН
Ажлын байран дээр үүсэх элдэв өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээж авах шаардлага тулгарна. Санхүүгийн хувьд таатай байдал үүсэх ч гэнэтийн зарлага тулгарч магадгүй тул санхүүгийн хувьд хянамгай байх хэрэгтэй. Энэ долоо хоногт гэр бүлийн уур амьсгал тогтуун сайхан байна. Түргэн ааш зантай болоод уух дуртай нэгнээс хол байхыг од эрхэс анхааруулж байна. Эрүүл мэнддээ сайн анхаарах хэрэгтэй.
ЖИНЛҮҮР
Хувийн бизнес эрхлэгч жинлүүрийнхэнд олон сонголт гарч ирэх болно. Иймд маш сайн бодож, тооцоолон зөв сонгож чадвал бүтээмж ихээр нэмэгдэнэ. Санхүүгийн хувьд тогтвортой байна. Шаардлагагүй зардал гаргалгүй, хадгалахыг хичээх хэрэгтэй. Хайртай хүнээсээ гэрлэх санал авч магадгүй. Хайртай хүнийхээ юунд дуртай, юунд дургүйгээ дахин нухацтай бодож үзээрэй. Энэ долоо хоногт хөнгөн дасгал хөдөлгөөн хийж, эрч хүчтэй өнгөрүүлээрэй.
ХИЛЭНЦ
Хилэнцүүд шаргуу ажиллах хэрэгтэй. Бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж тохионо. Хилэнцийн ордныхны санхүүгийн байдал энэ долоо хоногт жигд тогтвортой байна. Иймд хялбар аргаар мөнгө олох гэж найдах хэрэггүйг од эрхэс сануулж байна. Энэ долоо хоногт хуучны танил, найз нөхөдтэйгөө гэнэт учирч магадгүй. Идэр, ахимаг насны эрчүүд эрүүл мэнддээ анхаар.
НУМ
Нумын ордныхон ажилдаа онцгой анхаарал хандуулаарай. Түүнээс гадна ажилтай холбоотой том шийдвэр гаргахаас аль болох зайлсхийгээрэй. Гол чухал ажлаа долоо хоногийн эхээр амжуул. Ирээдүйдээ зориулан боломжоороо мөнгө хадгалж, зарлага гаргахгүйг хичээх хэрэгтэй. Жижиг сажиг гэр бүлийн асуудлууд тайван байдлыг алдагдуулж болзошгүй. Нумын ордныхон мөрөөдлийнхөө хамтрагчтай таарч, насан туршийн холбоо тогтоох бололтой. Өөх тостой, хүнд хоолноос татгалзаж, эрүүл хооллох хэрэгтэй.
МАТАР
Ажлын байран дээр энэ долоо хоногт удирдах, ахлах ажилтнууддаа үнэлэгдэхгүй байх зэргээр стресстэх, сэтгэл дундуур байх зүйлс гарч ирж болзошгүй. Иймд энэ долоо хоногт чухал ажил хэргийн шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд нэн хянамгай байхыг од эрхэс зөвлөж байна. Ганц бие матрын ордныхон хостой болж, бүр гэрлэх санал хүлээж авч магадгүй. Гэр бүлийн жижиг сажиг асуудлууд таны санааг чилээж болзошгүй тул гэр бүлийн уур амьсгалдаа анхаараарай.
ХУМХ
Хумхын ордныхонд бүтээмж өндөр долоо хоног ирж байна. Тиймээс бизнес эрхлэгч хумхынхан шинэ салбарт хөл тавьж, өөрийгөө сориод үзэхэд илүүдэхгүй. Өдөр тутмын ерөнхий зардал энэ долоо хоногт танд саад болохгүй. Хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэлгүй, боломжтой үедээ хадгалж байхыг зөвлөе. Ажил дээрээ хамтрагчидтайгаа нөхөрсөг байгаарай. Хумхын ордныхон энэ долоо хоногт эрч хүчээр дүүрэн байх болно. Эрүүл мэндийн хувьд хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд бага зэрэг асуудал үүсч магадгүй. Тиймээс аль болох хөнгөн хооллож байхыг зөвлөе.
ЗАГАС
Бизнес эрхлэгчид энэ үед гэрээ хэлэлцээ хийхдээ хянамгай байхыг од эрхэс зөвлөж байна. Иймд чухал бизнесийн болоод карьертай холбоотой шийдвэрүүдээ энэ үед хойшлуулах хэрэгтэй. Санхүүгийн хувьд хүндхэн үе тохиож байгаа тул бүсээ чангалж, хэрэггүй зарлагуудаа танах хэрэгтэй. Гэр бүлийн харилцаа сайн бйана. Эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдлөгөөн тогтмол хийж, олны хөлөөс хол явахыг зөвлөж байна.