alim.mn | 2025.10.03
МАК-ийн Нямтайшир Баянхонгорын Баян-Өндөр сумын сүмийг заслаа
МАК компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд орших 330 гаруй жилийн түүхтэй “Амарбуянт” хийдийн “Сахиусын дуган”-ыг хуучин цагийн туурин дээр нь сэргээн засварлаж, хүлээлгэн өгчээ гэсэн мэдээ түглээ.
Уг дуганыг МАК-ийн үйлдвэрлэдэг цемент, блок, хаалга, цонх, шилэн хийцийг ашигласан бөгөөд соёлын өв болсон хуучин ханыг нь нураалгүйгээр бэхжүүлэн, барилгын дотор талд ил харагдах шийдэлтэйгээр бүтээн байгуулжээ. Ингэснээр зах хязгаар нутгийн ард иргэд уламжлалт шашнаа эрхэмлэн шүтэх, хурал номын үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, мөн дэг жаяг, зан үйлийнхээ залгамж чанарыг хадгалахад үнэтэй хувь нэмрийг оруулна гэж үзжээ.
Харин нутгийнхан дунд нэг сонины яриа бий. Одоогоос 10 жилийн өмнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажлаар явж байгаад ор сураггүй алга болсон АМГ-ын геологичийн цогцсыг 7 хоногийг дараа эрлийн багийнхан олсон билээ. Тэрээр  хяналт, шалгах хийх зорилготойгоор хамт явсан хоёр хүнээсээ төөрч, долоо хоногийн турш сураггүй болсон. Түүнтэй хамт явж байсан  АМГ-ын Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан, жолооч Ч.Түмэнбаяр нар нутгийн иргэдтэй таарснаар амь аврагдсан юм. Талийгаач МАК-ийн Нямтайширийн тун ойрын хамаатан, тэгээд нисдэг тэрэг гаргаж хайсан тухай яриа тэр үед гарч байсан билээ. Тиймээс сүм дугана сэргээнгээ хойд насны буян үйлдэв үү гэх шивэр авир яриа гарч байна.

Талийгаачийг Б.М гэдэг байсан бөгөөд АМГ-т ажиллаад нэг жил болж байсан аж. Эрлийн баг талийгаачийн цогцсыг 2014-08-01 өдрийн 10.00 цагт Баян-Өндөр сумын Цэнхэрийн баруун үзүүр, хар дов гэдэг газраас олсон. АМГ-ын гурван ажилтан төлөвлөгөөт шалгалтаар 20 хоногийн хугацаатай Баянхонгор аймагт ажиллахаар энэ сарын 24-ний өдөр Баян-Өндөр сумаас 120-130 км зайд, Идрэнгийн нуруунд явж байхад нь машиных нь гурван дугуй хагарснаар ийн тусламж дуудах гэж яваад хоорондоо төөрөлдөж, нэг нь ийнхүү амиа алджээ. Талийгаачийн ар гэрийнхэн МАК-ийн нисдэг тэргийг хөлсөлж, эрэл хайгуул хийж байсан юм.

 https://news.mn/r/670580/


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ