
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хид авлига өгсөн гэж Эв нэгдлийн сүмийн удирдагч Хан Хак Жаг баривчилжээ. Түүнийг бизнесийн болон улс төрийн ашиг сонирхлоор Тэргүүн хатагтайд авлига өгсөн гэж буруутгаж байна. Хан Хак Жа тэргүүтэй Нэгдлийн сүмээс Ким Кён Хид “Chanel” брэндийн хоёр цүнх, очир эрдэнийн зүүлт бэлэглэжээ. Эдгээр нь нийтдээ 80 сая вон буюу 57900 ам.доллараар үнэлэгдэх эд аж. Хан Хак Жаг зохисгүй байдлаар тусламж хүссэн, авлига авсан, мөнгө шамшигдуулсан хэргээр буруутгаж байна. Тэрбээр гэмт хэргийн сэдэлгүй, буруугүй хэмээн удаа дараа няцаасаар иржээ. Мэдэгдэлдээ тэр улс төр огт мэддэггүй, сонирхдоггүй гэжээ.
Өдгөө 82 настай Хан Хак Жа нь Нэгдлийн сүмийн үүсгэн байгуулагч ноён Сун Мюн Мүүний бэлэвсэн эхнэр. Өмнөд Солонгосын тэрбумтан Вашингтон таймс сонины эзэн Өмнөд Солонгостоо төдийгүй Америкт алдартай тэрбумтан, сүмийн үүсгэн байгуулагч агсан билээ.
Түүнчлэн сүмийн итгэгчид мэдэгдэл хийж “Энэ үйл явдлыг манай сүмд итгэх итгэлийг сэргээх боломж болгон ашиглахын тулд чадах бүхнээ хийнэ” гэв. Мөн ард түмнийг түгшээсэндээ уучлалт хүсчээ.
Хатагтай Хан Хак Жа Мүүн 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сүмийн өөр нэг ажилтантай хамтран консерватив хууль тогтоогч Квон Сон Донд 100 сая воны хахууль өгсөн хэрэгт мөн буруутгасан. Квон Сон Доныг мөн баривчилсан аж.
Сонирхуулахад хатагтай Хак Жа Хан Мүүн 2000 онд Монголд ирж байжээ.


