MCS групп яагаад яаран "Чайна Энержи"-тэй гэрээ байгуулав
Бид Нетфликсийн шоу үзэн омогшиж, "Ноорог" Улмааг хэн, яагаад хутгалсан тухай маргалдаж байх зуур “Энержи Ресурс” ХХК “Чайна Энержи” групптэй урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцож гарын үсэг зурлаа. Гэхдээ энэ гэрээг алдарт Оджаргал ч биш, "Энержи ресурс"-ын Батцэнгэл ч биш, Энержи ресурс компанийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, Худалдаа хариуцсан дэд ерөнхийлөгч Т.Түвшинбаяр нарын "жараахай" гарын үсэг зурлаа. Яагаад энэ том гэрээнд MCS-ийн акулууд, томчууд ирж гарын үсэг зурсангүй вэ? Тэд юу хийж байгаагаа мэдэж байгаа. Ухаа худагийн асуудлыг хөндөж, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг санаачилж, ажил хэрэг болгохоор хөдөлсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үндсэндээ MCS группынхан УИХ-ын сонгуулиар 100-300 сая төгрөгийн хандив өргөсөн гишүүдтэй хамжин унагасан тухай Оюук өөрөө ч хэлээд байгаа. Монголд ашигтай, MCS-д халтай ажиллагаа явуулахаар зэхсэн Засгийн газрыг, Ерөнхий сайдыг унагаж, шуудхан хэлэхэд МCS групп Хятадын хамгаалалтад орлоо. Яагаад "Энержи ресурс" Хятадын оров оо. Учир нь Хятадын Гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль нь БНХАУ-д гадаадад байгаа шууд хөрөнгө оруулалтыг зохицуулдаг. Товчоор хэлбэл хөрөнгөө хамгаалахын тулд тухайн бүс нутагт цэргээ оруулах эрхтэй. Хүчтэний өмнө хүчгүй буруутай гэж. Дэлхийн том гүрэн Хятадын энэ дээрэнгүй хуулийг эсэргүүцэх хүчтэн одоогоор алга. Тэгэхээр хаяанд нь байгаа цөөн хүн амтай Монгол Улсад бүр халтай. Тиймээс Монголын улс төр үймж байх зуур яаран очиж БНХАУ-ын төрийн өмчит том компанитай хамтрахаар гэрээ байгууллаа. Одоо Ухаа худагийн асуудлаар Монголчууд ширүүн тэмцэл өрнүүлбэл хятад цэргээ оруулна гэхэд хилсдэхгүй болов уу? Хүнд мөнгө хэрэгтэй, мөнгөнд дуртай. Гэхдээ Монголын газар нутагт байгаа, өвөг дээдэс нь хэдэн зуул мах цусаараа хамгаалж ирсэн, монголчууд хэдэн зуун жил хуваагаад өгөөжийг хүртэх ашигтай газрыг Монголын хэдхэн томоохон бизнесмэнүүд гарын үсгээр халхавчлан худалдаад авчихлаа. Эх оронч гэх бүр цаашаа хүлээлтгүй. Ямар аминчхан, атгаг үзэл бодолтой юм бэ гэж харамсаж халагламаар гэж учир мэдэх улс ярьж байна. Хятадын хөрөнгө оруулалтын аюулын хамгийн ойрхны жишээ. Казакстаны нутаг дэвсгэрт саяхан Хятад хөрөнгө оруулалтыг эсэргүүцсэн томоохон үймээн болсон. Нутгийн иргэд уул уурхай, газар нутгаа хамгаадан Атажурт БНХАУ-ын удирдагч Ши Жин Пиний зургийг урж тасдан шатааж, мөн Хятадын далбааг шатаасан. Иймээс Хятадын удирдагчид Казакстанаас тус үймээнд оролцсон нөхдийг хатуу шийтгэхийг сануулан шахалт үзүүлж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
