Гонконгийн түймэрт амиа алдсан гал сөнөөгч залуу 37 настай. Тэр 10 жил үерхсэн найз бүсгүйтэйгээ сүй тавьж, сарын дараа гэрлэхээр болсон үедээ амиа алдсан нь олон нийтийг харамсаж гашуудахад хүргэсэн. Хэрэв Гонконгийн их түймэр манайд гарсан бол юу болох байсныг төсөөлөхөд ч бэрх.
Манайд гал сөнөөгч, аврагчид их эрсдэлтэй. Онцгой байдлын онцгой аврагчид болох шүхэрчид Сэлэнгийн Мандал сумын түймрийг унтраах гэж 14-үүлээ амиа алдсан аймшигтай, харамсалтай түүх бий.
2023.12.19-нд Хан-Уул дүүргийн 3-р хорооны Сутай хотхонд гал гарч, 2-10 насны дөрвөн хүүхэд, 27-40 насны гурван хүн алтан амиа алдсан юм. Тэдний дунд гал түймрийн дуудлагаар ажиллаж байсан 27 настай гал сөнөөгч амиа алдсан. Үүнээс сарыбн дарын Дүнжингаравын ойролцоо болсон дэлбэрэлтээр 3 аврагч амиа алдаж, Миний дэлгүүрт гарсан галыг унтраах гэж яваад чөлөөндөө гарах дөхсөн аврагч амиа алдсан түүх бий. Тэрчлэн 4 аврагч дундаа 1 хувцастай зэрэг манай Онцгой байдлынхан дутуу дулимаг, хүнд нөхцөлд ажилладаг. Тэр дарга нарын гадаад томилолт, элдэв тансаглалаас танаж, татгалзан хэдэн бор аврагчдаа ажиллах нөхцлөөр хангаж өгмөөр юм даа.
