Хятадын Шандунь хотын Сьонг гэдэг эр дэлхий даяар зарлагдсан хөл хорионы хамгийн азгүй хүнээр тодорчээ. Тэрээр нийтдээ гурван удаа хөл хорионд орж гэртээ 50 хоног тасралтгүй суусан байна. Хятад эр өнгөрсөн 2-р сарын 6-нд Филиппинээс ирсэн даруйдаа 14 хоног гэртээ тусгаарлагджээ. Тусгаарлагдах хугацаа дуусаад гэрээсээ гартал яг үүдэн дээрээ Сөүлээс дөнгөж ирсэн хөрштэйгээ таарч гар барьжээ. Энэ үед эмнэлгийнхэн болон цагдаа нар хөршийг нь эмнэлэгт тусгаарлахаар ирсэн агаад халдврын сэжигтэнтэй гар барьсан Сьонг эргээд гэрт нь оруулж хаалган дээр нь тусгаарласан тухай наалт наажээ. Ийнхүү хоёр дахь 14 хоногийн тусгаарлалт эхэлжээ. Тэрээр энэ хугацаанд хөл хорионы дэглэмийг сайн сахиж нэг ч удаа гэрээсээ гарсангүй. Албаныхан өдөр бүр ирж шалган халууныг нь шалгажээ. Хүргэлтээр хоол захиалсаар санхүү нь нэлээд муудсан гэнэ. Хоёр дахь тусгаарлалтын хугацаа дууссаны маргааш нь ах нь Сингапурээс ирээд азгүй Сьонгийг ахиад 14 хоногийн хөл хорионд оруулжээ. Ийнхүү 50 хоног тасралтгүй суусаар бараг галзуурах дөхсөн байна.
Эх сурвалж :https://ananova.news/luckless-chinese-man-quarantined-3-times-in-a-row/