alim.mn | 2025.12.18
Г.Дашням: Та нар намайг харлуулж чадахгүй

"Жугаа цэнгэлийн яамны жулзаган сайд" Г.Дашням өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ өрсөлдөгч О.Баасанхүүтэй сошиалаар хэрэлдэж “Та намайг харлуулж чадахгүй шүү. Ганзоригийн Дашнямыг энэ дэлхийн нарнаас өөр юу ч харлуулж чаддаггүй юм. Би төрөөс төрсөн тэрбумтан биш. Ариун цагаан хөдөлмөрөөрөө, бизнесээрээ энэ бүхнийг бий болгосон” гэж аархсан. Шоучин залуу гэдгийг бултаараа мэднэ. Аав нь Магнай трейд ХХК-ийн захирал Ганзориг, Хэнтийн Дадал сумын уугуул эр бий. 

2018 оны наймдугаар сард Г.Дашням аав Р.Ганзоригтойгоо ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд баривчлагдаж байлаа. Учир нь, “Эрдэнэт”-ийг барьцаалж “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү хэрэг нь илэрмэгц 16 аймагт салбар ШТС-тай “Жаст ойл” ХХК-аа Р.Ганзоригт өгсөн, харин Р.Ганзориг “Жаст ойл” ХХК-ийг нь хүү Г.Дашнямынхаа нэр дээр шилжүүлсэн гэх асуудлаар ийнхүү баривчилж 48 цаг саатуулаад суллаж байлаа. Улмаар Г.Дашням 2021 оноос улс төр сонирхох болж, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн болсон, УИХ-ын сонгуульд унасан шархаа нөхөх шүагнал болгож дэд сайд болголоо. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ