alim.mn | 2024.12.23
Шадар сайд асан Ц.Оюунбаатар 100 мянган маск, 5000 ширхэг комбинзон бэлэглэнэ

УИХ-д удаа дараа сонгогдож байсан хуульч Ц.Оюунбаатар 2012-2014 онд Шадар сайдаар ажилласан. ОХУ-ын Иванова хотод хуулийн дээд сургууль төгссөн Ц.Оюунбаатар ОХУ-ын Буриад улсад коронавирус дэлгэрсэнтэй холбоотойгоор нэг удаагийн 100 мянган ширхэг маск, 5000 ширхэг комбинзон бэлэглэх хүсэлтэйгээ Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаад мэдэгджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэрэг хавтаст хэрэг өнөөдөр иржээ.

Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг албан тушаал, авлига хээл хахуулийн хэргээр АТГ-аас удаан хугацаанд шалгасан. Ц.Оюунбаатар нь Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ. Тэрбээр “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансанд дээрх мөнгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон байгаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ