Соёлын төв өргөөний барилгыг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулна
Улсын баяр наадмаас иргэдийг морь бөх хөөж наадаж явахад л хамгийн эгзэгтэй, ард иргэдэд халтай шийдвэр гаргасан байдаг. Цагаан сараар ч мөн адил. Энэ шинэ шинэ жилээр иргэд шампанск, нийслэл салалт эргүүлж байх зуур нийслэлээс нэгэн ноцтой шийдвэр гаргахаар болжээ.
2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгавар
"12. Соёлын төв өргөөний барилгыг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулж, саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалтын хэлтэс, Соёлын төв өргөө
Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай" гэсэн асуудал орж иржээ. Хотын төвд өнгө нэмсэн европ стилийн сайхан барилгуудыг нурааж ямар ч зохицолгүй өндөр шилэн байшин барих болсоор удлаа. Энэ удаа Соёлын төв өргөө Бэрхийн хүүгийн балгаар балгас болон нурж, оронд нь 50 давхар байшин барих нь ээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
