УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Батхүү өнгөрсөн оны 5 дугаар сарын 17-нд төрийн ордонд учир битүүлэг байдлаар нас барсан. Ар гэрийнхэн нь энэ цаг бусын золгүй явдлыг "зүгээр нэг хэрэг биш, ард нь нэг УИХ-ын гишүүн бий" гэж харддагаа нуудаггүй. Ууган хүү Б.Ганхөлөг, дүү Б.Цэлмэг, өмгөөлөгч Батхуягийн хамт хэвлэлийн хурал хийсэн билээ.
Сангийн яаманд удаан ажилласан Б.Ганхөлөгийг УИХ-д нэр дэвшинэ гэсэн яриа гараад удсан. Үүнийг батлах мэт Б.Ганхөлөг АН-аас нэр дэвших эхний босго болох 100 сая төгрөг тушаасан баримт гарч ирлээ. Ардчилсан нам дотооддоо халаа сэлгээ хийж, генсек Ц.Туваан намынхаа дэд дарга болж, Ц.Баатархүү АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Өнөөдөр Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөгийг АН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар томилжээ.
Б.Ганхөлөгийг олон нийт сүүлийн үед, аавынхаа амиа алдсан асуудлаар ярьж олны өмнө гарч ирснээр сайн таних болсон. Өмнө нь олны анхаарлаас гадуур амьдардаг байсан Б.Ганхөлөгийг "Гурван охин"-ы Анутай холбоотой байснаар нь мэднэ. Б.Ганхөлөг нижгэр хурим хийж, Bloomberg телевизийн нүүр царай болсон Дэлгэрмаатай нэг гэрт орсон билээ.