alim.mn | 2026.01.26
Дамбын Хишгээгийн бага хүү МАН-д элсжээ
Халхын хамгийн цуутай эр Дамбын Хишгээгийн бага хүү Х.Мөнхжин "Азарганыхаа хүрээгүй газар унага нь, аавынхаа хүрээгүй газар хүү нь хүрдэг" гэсэн үгийг хаа сайгүй чанга хашгирч явах дуртай залуу. Урд хөршид дээд боловсрол эзэмшсэн, мөн цэргийн алба хаасан гэдийг цахимд олон дагагчтай түүний постоос мхэдэж болно.
Х.Мөнхжин сэтгүүл зүйд хөл тавьж, нэгэн өдөр тутмын сонинг үнэ цохин авч хэсэг ажиллуулсан ч удалгүй хэвлэгдэхээ болин хаалгаа барьсан. Сонин хэвлэлийн бизнес амаргүй "хатуу боорцог" гэдгийг Дамбын Хишгээгийн бага хүү бие сэтгэлээрээ мэдэрсэн. Угийн нийгмийн идэвхтэй Х.Мөнхжин МАН-д элсжээ. Одоо бүр идэвхжиж саяхан цахимаар нүүр тулсан лайв хийжээ. Тэр "Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг халж өөр салбарын сайдаар томилж эсвэл элчин сайдаар явуулдаг тогтолцоог халж, шууд сольж, хатуу арга хэмжээ авдаг зарчмыг бид хүсэж байна. Тиймээс МАН-ын удирдлагуудад хандан ажлаа хийж чадахгүй байгаа, ашиг хонжоо хайсан, хариуцлагаас зугтсан хүмүүст хатуу хариуцлага тооцдог болохыг шаардаж байна" гэж "хашгирч" улстөрийн замналаа эхлүүлэв.
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
4 цагийн өмнө
202.9.40.218
Hamgiin baluar reketuud namd elseh uom.Baynmunh gj shuleg bichdeg uomtai uyachdiin duuni naadam zohiogood.baini moriig n Dambiin Hishgeegees av gesen egeegui luivarchid Baynmunh ih munge hiisen.zavaan uomnuud.Enhmendiin nuher gee biz
Төстэй мэдээ