alim.mn | 2024.12.22
М.Энхболд, Н.Энхболд, Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ө.Энхтүвшин бас Г.Тэмүүлэн, О.Содбилэг, Н.Номтойбаяр, Н.Учрал нарыг Африк явуул

ГАЛЫГ ЧИНЬ АСААЖ НУТГИЙГ ЧИНЬ ЗААЖ ӨГЬЕ...

Монголчууд учирсан гамшиг УТАА-наасаа салсан учир дараагийн гай түйтгэр УЛС ТӨРЧИД-өөсөө салья гэх хандлага ажиглагдаж эхлэв. Ард иргэд гамшиг болсон улс төрчдөөс салья гэсэн хүсэл байвч зай завсар, залилан мэхлэх замаар орж ирсээр байгаа юм. Өнөөгийн улстөрч ард түмний төлөө гэхээсээ ЖДҮ мөрөөдсөн, улсын эрх ашгаас урвасан, хөөн хэлэлцэх хугацаагаар авлигачаа сулласан "аалзнууд" хэдэн арваараа байна.
Эдгээр нөхдүүд "Намд насаараа зүтгэсэн" гэх мэтээр аашилдаг учир уран нарийн аргаар зайлуулах хэрэгтэй. Ганц үхрийг туухын тулд ижлээс нь холдуулаад нүдийг нь тагладаг гэдэг шиг улс төрчийг Улаанбаатараас нэр төртэйгөөр гаргаж өгөх боломжтой.
Тухайлбал Ц.Нямдоржийг Төв Африкийн Бүгд Найрамдах улсад Элчин сайдаар суулгах хэрэгтэй. Тэнд мөнхийн дайн, байлдаан болдог учраас гадуур тэнэж хор хутгахгүй.
С.Эрдэнийг цэвэр усны хомсдолд орсон Эритери улс руу консулаар явуулбал жин хаяхаас гадна хулгайлсан мөнгөө бараад ирнэ.
Д.Оюунхорол авгайг Того улсад суух консулаар явуулчихвал нэхмэл, даавуугаар бараа үйлдвэрлээд сурчихна. Тэр улсад Ерөнхийлөгчөөсөө авахуулаад ердийн иргэн хүртэл ажил хийж хоолоо олж иднэ. Хулгайлах хуурах боломжгүй, өдөр унтуулах ч үгүй.
За тэгээд тэр Говь-Алтайгаас сонгогдсон Ш.Раднаасэдийг Судан руу явуулж авлигачаа өөгшүүлсэн ард түмэн яаж зовдог түүхийг харуулж болмоор санагдана.
Гэм багатай юм гээд Д.Лүндаажанцанг Киргиз улсад консулаар суулгавал зохилтой. Тэнд ч ямаа хариулдаг улс төрчид олонтой.
Ардын намын дарга У.Хүрэлсүх эрх мэдлээ ашиглан өөрийн намын хашир М.Энхболд, Н.Энхболд, Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ө.Энхтүвшин бас залуусаасаа Г.Тэмүүлэн, О.Содбилэг, Н.Номтойбаяр, Н.Учрал нарыг АФрикийн голдуу дайн байлдаантай орнуудад албан тушаал өгөөд явуулах хэрэгтэй болов уу. Мах огт хэрэглэдэггүй, тендер мэдэхгүй Малави гэдэг улс руу Ж:Энхбаяр, С.Бямбацогт,Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарыг явуулчихвал яадаг бол. Зарим нь тэндээ шингэвэл зүгээр ч дээ.
2020 оны сонгуулиас өмнө АН, МАН-гүй зарим нөхдөөсөө салж гадагшаа явуулахгүй бол та нар барахгүй ээ. Ард түмний хүсэлтээр аль улс руу явуулахаа шийднэ биз дээ.

"БУЯН"-ГИЙН ЖАРГАЛСАЙХАН

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.9.46.41
Ажил мэддэгнь Занданшатар. Хүрэлсүх Баттулга хоёр ажил мэдэхгүй ирээдүйг олж харахгүй.дарга тулдаа л яваа.....ийм бна...
Төстэй мэдээ