Манай улсын төсвийг орлогын дийлэнхийг хувийг уул уурхайн салбар эзэлдэг гэдэг. Тэгвэл энэ салбарыг удирддаг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ч чамлахааргүй зардал гаргасан байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өнгөрсөн 2018 онд 200 сая гаруй төгрөгөөр их засвар хийжээ. Гэвч энэ бол зардлын нэгээхэн хэсэг нь. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны зардлагын ихэнхи хэсэг тоног төхөөрөмж худалдан авахад зарцулагджээ. “Мед импекс интернешнл” компаниас нэг тэрбум 143 сая төгрөгөөр лабортарийн тоног төхөөрөмж авчээ. Тэрчлэн “Бодь электроникс” компаниас өнгөрсөн оны сүүлчээр нэг тэрбум 279 сая төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авсан нь ижил бизнес эрхлэгчдийн атаархлыг төрүүлжээ. УИХ-ын гишүүн Л.Болд, М.Зоригт, Баясгалан зэрэг гурван нөлөө бүхий бизнесмэнүүд “Бодь электроникс” компанийг 1995 онд үүсгэн байгуулсан. Лу.Болд тусдаа гарч, Богд группыг үүсгэн байгуулахад Бодь электроникс “Бодь”-ийн эзэмшилд үлдсэн. Өнгөрсөн онд Хууь зүйн дотоод хэргийн яамны харъяа ШШГЕГ-т хяналтын камер нийлүүлэх тендерт ялж, 283 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн, томоохон тендерт одтой компани. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд нэг тэрбум, 300 сая шахам төгрөгөөр ямар тоног төхөөрөмж нийлүүлсэн юм бол гэдэг нь хүмүүсийн сонирхлыг татаж байна.