Монгол Улсын засгийн газар, БОАЖЯ, Арабын нэгдсэн Эмират улс, Дубайн Байгаль хамгаалах албатай хамтран байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны хүрээнд БОАЖЯ-ны харъяа байгууллагууд, Ус цаг уур, орчны шинжилгээний газар сав газрын захиргаадын автомашины парк шинэчлэлийг хийхээр болжээ. Ингээд Арабын нэгдсэн Эмират улсаас буцалтгүй тусламжаар Мициубиши Л200 Д-Каб маркийн 45 ширхэг нийлүүлэхээр болсон байна. Эдгээр машины үнэ, тээврийн зардалтайгаа нийлбэл 809 550 ам.доллар болох аж. Үүнээс хойш БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хаана ч очсон машин бэлэглэх хоббитой болсон юм. Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганы нээлтэд Н.Цэрэнбат сайд оччихсон автомашин бэлэглэж шинэ дуганыг мялааж байгаагаа мэдэгдсэн. Мөн нэгэн нэр бүхий телевизэд автомашин гардуулсан билээ. Лалын шашинтай арабчуудын буцалтгүй тусламжаар өгсөн машиныг зориулалтын дагуу зарцуулахгүй Гандан хийдэд ч бэлэглэж яваа юм биш байгаа.