alim.mn | 2025.04.19
Хөл хорионы дэглэм зөрчсөн хүүгийнхээ торгуулийг бутархай зоосоор төлсөн эцгийг цагдаа өрөвджээ

Малайзийн цагдаа хөл хорионы дэглэм зөрчсөн хүүг гудамжнаас баривчилж хэсэг дээрээ авчиран протокол үйлдээд өндөр торгууль тавьжээ. Хүү насанд хүрээгүй тул аав нь торгуулийг төлөх болжээ. Маргааш эцэг нь торгуулийн мөнгийг бэлнээр авчирсан агаад бүр бутархай зоос хүртэл цуглуулсан аж. Цагдаа шалтгааныг нь асуухад торгуулийн мөнгөнд хүрэхгүй байсан тул мөнгөний гахайгаа эвдэж цуглуулж байсан бүх бутархай зоосоо хүртэл шавхсан гэдгээ хэлжээ. Цагдаа зургийг цахимаар цацаж хөл хорионы үед гадуур тэнэж гэр бүлийнхээ санхүүд хохирол учруулахгүй байхыг хүүхэд, өсвөр үеийнхэнд уриалсан байна.

Эх сурвалж : https://www.worldofbuzz.com/heartbreaking-dad-breaks-piggy-bank-so-he-can-pay-for-18yo-sons-rm1000-fine-for-violating-mco/


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ