Оросын төрийн өмчит сансар-пуужингийн «Энергия» корпорацийн ерөнхий зохион бүтээгч Евгений Микрин коронавирусын халдвар туссаны улмаас тусгаарлагдаад байна. Гэтэл тэрээр сансарт ниссэн сансрын нисгэгчидэд халдвар халдаасан, тэд цааш нь сансрын хөлөгт ажиллаж байгаа олон улсын багт халдаасан байж магадгүй тун ноцтой нөхцөл байдал өдгөө үүсээд байна. Энэ сарын 9-нд ерөнхий зохион бүтээгч нь "Роскосмос"-ын тэргүүн Дмитрий Рогозины хамт сансарт нисэх олон улсын багийг үдэх арга хэмжээний бүх хөтөлбөрд оролцжээ. Тэр үедээ амны хаалт зүүгээгүйгээс гадна сансрын нисэгчтэй болон бусад хүмүүстэй гар барьсан. Олон улсын багт Оросын сансрын нисгэгч Анатолий Иванишин, Иван Вагнер болон Америкийн Кристофер Кэссиди нарт багтсан. Сансрын нисэгчдийг үдэх нь ёслолын нэлээд ажиллагаа, уламжлалтай. Сансрын нисэгчид нь тусгай цэцэрлэгт мод суулгадаг. Дараа нь Оросын «Белое солнце пустыни» гэдэг киног үздэг гэнэ. Энэ бүх арга хэмжээнд үдэж байгаа албаныхан дагалддагоролцдог агаад "Роскосмос"-ын тэргүүн Дмитрий Рогозин, «Энергия» корпорацийн ерөнхий зохион бүтээгч Евгений Микрин нар бүрэн байлцжээ. Улмаар сансрын нисэгчдийг хөлөг хүртэл нь дагалдсан байна. Хөлөг амжилттай хөөрч ердөө зургаан цагийн дараа тойрог замын «Союз» хөлөгтэй холбогдсон. Тэнд шинэ багийг хуучин бүрэлдэхүүн болох орос Олег Скрипочка болон америк Жессика Меир, Эндрю Морган нар хүлээн авчээ. Албаныхан тэр өдрөө Москвад буцаж ирсэн агаад ердөө долоо хоногийн дараа Евгений Микринд COVID-19-ын шинж тэмдэг илэрч шинжилгээгээр халдвар авсан нь батлагджээ. Үүнээс болж сансрын тойрог замд ажиллаж байгаа олон улсын багийнхан эрсдэлд оржээ. Хэрвээ ниссэн багийн нэг нь л ерөнхий зохион бүтээгчээс халдвар авсан бол өдгөө хөлөгт ажиллаж байгаа бүрэлдэхүүн бүрэн аюулд орж байгаа гэнэ. Одоогоор сансрын нисэгчидэд коронавирусын халдврын шинж тэмдэг илрээгүй байна.