Америкийн Карнегийн Институт/Carnegie Institution/-ын судлаачид Чингис хааныг "Аугаа Эко-дайчин"-аар тодруулжээ. Монголын байлдан дагуулагчид нь Ази, Европод 40 гаруй сая хүнийг устгасанаар суурьшил болон газар тариалангийн маш их хэмжээний газар нутаг чөлөөлөгдсөн. Энэ газруудад ургамал ногоо ялангуяа ой мод ургасан нь дэлхийн агаар агаар мандлаас 700 сая тонн нүүрстөрөгчийг сорон авчээ. Ингэснээр дэлхийн агаар мандал, хүрээлэн буй орчин маш эрүүлжсэн агаад энэ байдлаа аж үйлдвэржилтийн эхлэл болох 18-р зууныг хүртэл хадгалсан байна. Мөн монголчууд дэлхийн хүн амыг цөөлж газар орныг сулласанаар олон арван мянган төрөл зүйлийн амьтныг мөхлөөс аварч, амьдрах орчинг нь хадгалж өгсөн гэнэ. Америкийн Карнегийн Институтийг Эндрю Карнеги 1902 онд үүсгэн байгуулжээ. Вашингтон хотод байрладаг. Олон арван судлаачдын ажил, газарзүй, археологи, ургамал амьтан судлалын нэрд гарсан экспедицийг санхүүжилж ирсэн.