alim.mn | 2025.04.19
Ч.Сайханбилэгийн эхнэр сая долларын бүсгүйтэй

Ч.Сайханбилэг албан тушаалын оргилд гэрлийн хурдаар хүрч, 2014-2016 онд Ерөнхий сайдаар ажилласан. Дубайн гэрээнээс болж, зарим нэгэнд адлагдан, шүүх цагдаадаа хүрч, одоо АНУ-д эмчлүүлж байгаа. Гоо сайхны газар ажиллуулж, хөл гарын хумс засаж, нуруу барьдаг үйлчилгээ үзүүлдэг "Байгаль бьюти" салон нь нөхөр нь Ерөнхий сайд болохтой зэрэгцэн бизнес нь томорч, алмаз, алт мөнгөний дэлгүүр Зайсанд нээж, Valentino брэндийг оруулах эрхтэй болсон. Зайсанд ч, Шангриллад ч салбар дэлгүүр нь нээгдэж, Баянгол зочид буудлын үйлчлэгчийн охин О.Байгаль 15000 долларын цүнх байгаль, Сү.Батболдын эхнэр Х.Отгонтуяа зэрэг баячуудын эхнэртэй өмсөж зүүснээрээ уралдах болсон билээ. Манай баячуудын бас нэг "гангараа" нь гадны одтой зургаа авахуулах. О.Содбилэгийн эхнэр Э.Туул, О.Содбилэг хоёр Парис Хилтонтой авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан. Харин О.Байгаль хатагтай Оскарын шагналыг "Сая долларын бүсгүй" киноны боксчны дүрээр хүртсэн Хилари Суэнктай авахуулсан зургаараа инстаграмаа чимжээ.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
4 жилийн өмнө
103.57.95.254
Ard tumnii bayalagiig idsen 30 ger buliinhen. Ireedui ni barzgar da huurhii
Төстэй мэдээ