Коронавирусээр халдварласан ээж өөрийн 18 хүүхдээсээ 17-д нь өвчин халдаажээ
Нью-Йорк мужийн Пенфильд хотын олон хүүхэдтэй ээж Британи Женчик таван долоо хоногийн өмнө коронавирусын халдвар авчээ. Өдгөө тэрээр өөрийн болон өргөмөл 18 хүүхдээсээ 17-д нь “Ковид-19” халдаасан агаад биеийн болон сэтгэлзүйн хүнд цохилтонд ороод байгаа аж. Тэрээр өвчин авсанаа мэдэнгүүтээ өөрийгөө тусгаарласан ч ийнхүү хүүхдүүддээ халдаасан байна. Олон хүүхэдтэй ээж шинж тэмдэггүй коронавирусээр халдварласан нь ийнхүү хүүхдүүдээ халдаах гол нөхцөл болжээ. Өдгөө энэ гэр бүлээс шинжилгээ авах, эмчилгээ хийхийн тулд 12 хүнтэй баг ирж байгаа гэнэ. Нью-Йорк мужид өдөрт шинэ халдврын 630 тохиолдол бүртгэгдэж нийтдээ 12 мянга гаруй хүн амиа алдаад байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ