alim.mn | 2024.12.22
Үндэсний үйлдвэрийн үнэ тэнгэрт, чанар шаланд...

Монголчууд үндэсний үйлдвэрээ, тэр тусмаа жижиг дунд үйлдвэрээ дэмжье гэдэг. Гэтэл үнэ нь тэнгэрт хадсан, амт чанар, хэлбэр хийц нэг л тиймэрхүү. Тэр тусмаа хүнсний бүтээгдэхүүнийг жижиг цех үйлдвэрээс авах осолтой, чанар, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй гэдэг нь энэ зургаас харагдаж байна. Эмэгтэйчүүд шалан дээр суучихсан, цаана нь махны шүүс нь урсчихсан, ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй газар зайдас хийж байна. Тусгай зориулалтын хантааз, малгай, бээлий байх нь битгий хэл халтар хувцас, гуталтайгаа зайдас "шахаж" суух юм. Ичихгүй ажлаа хийсээр гэж бахархалтай олон нийтийн сүлжээнд байршуулж байна. Үүнийг нь учир мэдэхгүй балчир хүүхэд авч, гаднах хальсанд гар хүрнэ, гаднаас нь зулгаана. Иргэдээ бодохгүй ингэж зайдас хийсэн нэртэй хэдэн төгрөг олж яах юм бэ. Энэ газрыг Мэргэжлийн хяналтын газар шалгаж, хаах хэрэгтэй байна.   


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
66.181.185.122
"ажилаа хисэр" гэж бичиж бгаа хүн ийм юмыг тоохгүй байх аа!
Төстэй мэдээ