Коронавирусын өвчтөнгүүдийг эмчилсэн хятад эмч нарын арьс харлаж эхэлжээ
Хятадын Ухань хотод коронавирусээр өвчилсөн өвтөнгүүдийг эмчилж байсан эмч нарт өвчин хорт урхаг үлдээсэн нь саяхан илэрчээ. Өвчтөнгүүдийг гардан эмчилж байсан эмч нарын арьс харлаж эхэлсэн байна. Өнгөрсөн 2-р сард Ухань хотын төв эмнэлгийн Эмч Ю Фан болон Ху Вейфенг нар нь өвчтөнгүүдээс халдвар авчээ. Тэд эмчлүүлж эдгэсэн ч арьс нь ийнхүү харласан байна. Судлаачдын үзэж байгаар биед нь тархсан “Ковид-19”-ын вирус элгийг гэмтээснээс дааврын өөрчлөлт явагдаж арьс нь харлажээ. Хэдийгээр эмч, сувилагч нарыг Уханий баатрууд хэмээн өргөмжилж байгаа ч тэд эрүүл мэнд болон сэтгэлзүйн хүнд гэмтэл авсан байна. Хамгийн наад зах нь эмч сувилагч нарын ихэнхи нь нойргүйдэлд автсан болохыг өөрсдөө мэдэгджээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ