alim.mn | 2024.12.22
Интермед эмнэлгийн өвчтөнд түргэвчилсэн оношлуулаар covid-19 илэрчээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд нийт 341 хүний шинжилгээ хийсэн. Тандалтын зорилгоор цуглуулсан 11 сорьцод коронавирус илрээгүй. 11 сорьцыг БГД болон Хан-Уул дүүргээс цуглуулсан. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй.  ХӨСҮТ-д өнөөдөр 154 хүний эмчилгээ хийгдэж байна. Өнөөдөр өглөө 05.00 цагт Интермед эмнэлгээс нэг сорьц авчирсан бөгөөд PCR шинжилгээ хийгдэж байна. Тухайн иргэн нь 69 настай амьсгал нь бачуурсан, хоёр уушгиндаа хатгаатай биеийн байдал нь хүнд гэсэн шинж тэмдэгтэй тус эмнэлэгт эмчлүүлж байсан аж. Тухайн иргэн өндөр халуурсан тул Интермед эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар оношилж үзэхэд шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймээс ХӨСҮТ PCR шинжилгээг яг одоо хийж байна. Үдээс хойш шинжилгээний хариу гарна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ