alim.mn | 2024.12.23
"Зочин хүнс" хийман цехийг хаая

Нэг иргэн цахим хуудастаа "Ажлаа хийсээр" гэж шалан дээр зайдас "зангидаж" суугаа зургаа оруулсан. Эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, хүнсний үйлдвэрлэлийн стандарт ярих байтугай малгай, бээлий ч өмсөөгүй, ажлын хувцас ч үгүй, гэртээ шалаа угааж суугаа авгай шиг нөхцөл байдал үнэндээ иргэдийг айлгасан. Хамгийн хачирхалтай нь үйлдвэрийн ажилчид байх ёстой зүйл шиг бахархалтай оруулсан нь аймшигтай. Хотын төвд усанд ордог ванндаа кимчи дарж байсан улс. Толгойтын цехэд ч зайдсыг иймэрхүү маягаар хогтой холин, шалан дээр хутгаж хийдэг нь харагдлаа. Энэ мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 12-35 тоотод байрлах “Зочин хүнс” ХХК-ийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ. Урьд орой нь зайдас хийж байсан тус газар үүдээ тас түгжчихээд оруулахгүй, "Манайх ажиллаагүй" гэжээ. Урьд орой нь ажилчид нь ажлын байрны орчны зургаа, хийж байгаа хүнстэйгээ харуулсан. Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан аж. Иймээс мэдэгдэл хүргүүлж тус байгууллагад зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ