Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй эх оронч, байгаль хамгаалагч гишүүдийн санаачилгаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч байна. Энэ 9000 га газрыг хамгаалалтад авах болсон нь сайхан мэдээ. Энд хууль байгаль хамгаалал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1000 гаруй төрийн бус байгууллагын хүчин зүтгэл бас орсон. Гэхдээ нэг зүйлийг эрхэм УИХ-ын гишүүд ыодолцоосой. Дэлхий хавтгай болсон. Хэдэн жилийн өмнө Канадын хөрөнгө оруулалттай "Хан-Ресурс" гэдэг компанийг Улсын их хурлаараа оруулан, шийдвэр гарган хөөж явуулсан билээ. Дотооддоо гадны дээрэмчинг хөөж явууллаа гээд бөөн баяр. Харин "Хан-Ресрурс" компани 100 сая ам.доллар нэхэн олон улсын Арбитрт өгсөн. Манайхан бултаж зугтах гэсэн ч МИАТ-ийн онгоцыг нисэнгүүт барьцаалан авах гэж сандаргасан аж. Тэр бүү хэл бүх банкны гадаад гүйлгээг хүртэл царцаана гэсэн учир нэхсэн мөнгийг нь өгөөд салж билээ. Монгол Улсыг 100 сая ам.долларын өрөнд оруулсан нөхөд өнөөдөр ахин дэвшээд яваа билээ. Үүнтэй адилхан 9000 га талбайг улсын тусгай хамгаалалтад авахад хэдэн гадна, дотны компаниуд орох бол. Засгийн газар хэлэлцээр хийсэн үү, хэрхэн тохиролцоо явуулсан бэ гэдэг нь анхаарал татаж байна.