Цагаан сараар Гандантэгчинлэн хийдийн гал тогоонд хийдэг хэвийн боов эрэлт хэрэгцээтэй байдаг. Өнгөрсөн жил тус хийд 60 гаруй мянган хэвийн боов үйлдвэрлэж худалдаанд гаргасан байна. Тусгай жороор Гандандэгчлэн хийдийн дэргэд 1940-өөд оноос хэвийн боов хийж эхэлсэн түүхтэй. Цагаан сараар иргэдэд зориулж, хийдийн дэргэдэх гал тогоо арванхоёрдугаар сараас эхлэн хэвийн боовоо хийж эхэлдэг. Гэхдээ Гандангийн хэвийн боов эрэлттэй байдаг болохоор цагаан сараас өмнө дуусдаг. Сар шинийн баяр дөхөхөөр 20 гаруй хүн гэрээгээр авч ажиллуулдаг байна. Сар гаруй хугацаанд Гандантэгчинлэн хийд 60 гаруй мянган хэвийн боов үйлдвэрлэн гаргадаж аж. Нэг хэвийн боовыг дунджаар 2500 төгрөгөөр борлуулдаг, жилдээ хэвийн боовноос 100 гаруй сая төгрөг Гандантэгчинлэн хийд олдог. Гандантэгчинлэн хийдийн ул боовны жор тун энгийнг. 100 кг гуриланд 11 кг цэвэр шар тос, 12 кг элсэн чихэр хийж зуурдаг. Мөн бага зэрэг зөөхий хийдэг гэсэн. Орцонд нь цэвэр шар тос их хэмжээгээр байдаг учраас амттай, зөөлхөн байдаг.