Тод манлай уяач “Макс”-ын Ганбаатар Монголын мисс эхнэртэй, хурдан морьдтой Монголын толгой баячуудын нэг. Хурдан буянтай, хийморьтой болохоор “Макс”-ын Ганбаатар “үхэр уясан ч түрүүлнэ” гэж уяачид бахархан ярьдаг. АНУ-ын Кентаки мужийн морин тойруулгад “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын морь түрүүлж, эзэндээ бооцооны 550 мянган ам.доллар буюу 1 тэрбум гаруй төгрөгийг авчирч байсан. Ийм хийморьтой Ганбаатар “Рамада” зочид буудлынхаа газрыг Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос хивсэнцрээр сольж авсан гэдэг. Тэр газраа "МАКС" группийн Д.Ганбаатар 15 давхар зочид буудал барьчихлаа. Дуудлага худалдаагаар таван тэрбумаар эхэлж дуудагдах тэр газрыг “МАКС”-ын Ганбаатар "Рамада" зочид буудлаасаа илүү гарсан хивсээр сольж авсан гэдэг. Харин "Макс тауэр"-ийнхээ газрыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас дөрвөн тэрбум төгрөөр худалдаж авсан гэж ярилцлага өгөхдөө ам алдсан удаатай.