МУИС-ийн дэд захирал асан доктор, профессор Ч.Ундрам УИХ-д нэр дэвшихээр эртнээс бэлдэж байгаа. Ингэхдээ АМерик, Англи, Японд магиср, доктороо хамгаалсан, МУИС-д багшаас эхлэн дэд захирал хүртэл ажилласан, ажил хэрэгч, өндөр боловсролтой, хариуцлагтай алба хашдаг мундаг бүсгүй гэсэн имижтэй.
Ч.Ундрамын аав уул уурхайд хөлтэй бизнес эрхэлдэг “Улаан” Чинбат гэж алдаршсан эрхэм бий. Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос” ХХК-ийн Ерөнхий захирал. “Өсөх зоос” ХХК нь “Нарийнсухайтын бүлэг ордод “Саусгоби сэндс”, “МАК” компанитай зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг.
“Өсөх зоос” ХХК 2018 онд гурван сая 38 мянган тонн нүүрс борлуулсан, энэ 2019 онд 3.5-4 сая тоннд хүргэхээр зорьж байгаа. Улмаар борлуулалтын орлогоо 256 тэрбум төгрөг байсныг 300 орчим тэрбум төгрөг болгон нэмэхээр төлөвлөсөн гэдгээ зарлаж байв. Жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг компаний өв залгамжлагч бүсгүй Ч.Ундрам тэрбумтны охин гэдэг нь мэдээж.
Томчуудын бизнес том байдаг хойно, “Өсөх зоос” ХХК, “МАК” хоёр Өмнөговийн нутагт “Хүрэн шанд” гэдэг газар хайгуулын лиценз булаацалдаж, гурван шатны шүүхээр орж, УДШ-эд очин, Ерөнхий шүүгчид гомдол гаргахдаа тулан маргалдсан үе бий. Энэ маргаанд “Өсөх зоос” ХХК ялалт байгуулсан гэж болно. Тэгэхээр Ч.Ундрамын аав ямархуу бэлтэй, хөлтэй бизнесмэн болох нь харагдах нь биз ээ. Бас нэг Сонирхол татмаар бас нэгэн зүйл нь "Өсөх зоос" компани нь хайгуулын ажлаа үргэлжүүлэхийн тулд "Голомт" банкнаас зургаан сая ам.долларын зээл авсан байдаг байна. Зээл нь 5-6 сая ам доллароор яригддаг, жилийн борлуулалтын орлогоо 250-300 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн “Өсөх зоос” ХХК ямархуу хэмжээний компани вэ, Ч.Ундрамын гэр бүлийн бизнес ямар хэмжээнд яваа нь мэдэгдэх биз ээ.
Ч.Ундрам “Аав, ээж маань Свердловск хотод оюутан байх үед би тэнд төрж өссөн. Монголдоо ирээд 23-р сургуульд суралцаж байгаад солилцоогоор АНУ-д ахлах сургуулиа төгссөн. Англид бакалавр, магистрийн зэргээ хамгаалаад Монголдоо ирж нэг жилийн хугацаанд MCS болон Голомт банкинд ажиллаж байгаад Япон улсад докторын зэрэг хамгаалахаар явсан. Нагояагийн их сургуульд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Төмрийн хүдрийн ил уурхайн төсөлд симуляци дүн шинжилгээ ашиглаад оптимизаци хийх аргын талаар судалгаа хийж докторын зэргээ хамгаалсан” гэж ярьсан.
Мөн “Нөхөр бид хоёр дэлхийн хэмжээний тоглолт үзэж үзье гээд Backstreet Boys-ийн Сингапурт хийх тоглолтыг үзэхээр төлөвлөчихөөд байна. Одоо энэ тоглолтыг үзэх гээд л санхүүгээ бэлдээд л байна” гэж ярилцлага өгсөн байдаг. Ийнхүү дэлхийн хэмжээнд боловсорч, дэлхийн хэмжээнд ярьдаг бүсгүй нийслэлд биш, Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр тэмүүлэхийн учир юу бол... Монголчууд “хүн ядрахаар ургаа” гэдэг бол хүн баяжихаараа өөрөө ч өсөж торниогүй ч, аав ээжийнхээ нутаг руу нэр дэвшинэ гэж явдаг болсон. Докторын зэргээ ч төмрийн хүдрийн уурхайн төслөөр хамгаалсан хүн, Сэлэнгэ аймаг төмрийн хүдэртэй, ямар нэг сонирхол байна уу, гэсэн хардлага гарах юм билээ. Юутай ч Сэлэнгэд МАН-ын хоёр баян хатагтай нүүр тулж байгаа. “Сөүл”-ийн Өнөрболор өөрийнхөө хүчээр энэ хэмжээнд яваа бол Ч.Ундрамын ард “Өсөх зоос” ХХК-тай уул уурхайн босс, тэрбумтан аав бий гэлцдэг.