alim.mn | 2025.01.09
Ким Жөн Ун олны өмнө гарч ирлээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 20 хоногийн дараа анх удаа олны өмнө гарч ирсэн талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээллээ. “БНАСАУ-ын удирдагч бордооны үйлдвэрийг нээх ёслолын туузыг хайчиллаа” гэж тус агентлаг мэдээлжээ. Түүнийг ирэхэд үйлдвэрт байсан бүх хүн “ура” хэмээн хашхирсан байна.

Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 12-ноос хойш олны өмнө харагдаагүйтэй холбогдуулан түүний биеийн байдлын талаар янз бүрийн таамаглал гарч, бүр нас барсан гэж бичсэн юм.

“KCNA” агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун БНАСАУ-ын хэд хэдэн өндөр албан тушаалтны хамтаар дээрх арга хэмжээнд оролцжээ. Тэдний дунд түүний дүү охин Ким Ё Жон байжээ. Ким Жөн Ун үйлдвэрийн үйлдвэрлэлийн системд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэхүү үйлдвэр БНАСАУ-ын химийн үйлдвэр болон хүнсний үйлдвэрлэлд ихээхэн хувь нэмэр оруулна гэж хэлсэн байна.

Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 15-нд өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсний 108 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцоогүйгээс хойш түүний биеийг муудсан, зүрхний мэс засал амжилтгүй болсон гэж таамаглаж эхэлсэн.

“Ким Жөн Ун өнгөрсөн наймдугаар сараас хойш зүрх судасны өвчний улмаас шаналж байсан боловч Пекту ууланд олон удаа гарсны дараа өвчин нь улам сэдэрсэн” гэж нэрээ нууцалсан их сурвалжаас “Daily NK” цахим хуудсанд мэдээлжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ