alim.mn | 2024.12.22
"Шангри-Ла Улаанбаатар" даунтай иргэнийг ажилд авчээ

Дауны хам шинжтэй хүүхдүүд нэг ажлыг гардаж төвлөрч хийхдээ сайн гэдэг. АНУ-д жилд 350 мянган хүүхэд энэ хам шинжээр өвчилдөг бол Монголд 1000 төрөлт тутмын нэгд, жилд 400 орчим хүүхэд уг хам шинжийг тусдаг гэх тооцоо бий. "Шангри-Ла Улаанбаатар" компанми Даунтай иргэнийг ажилд авсан Монголын хамгийн анхны ажил олгогч болжээ. Улаанбаатар хотын нүүр царай болсон томоохон компанид ажилд орсон Номиун охин цалингаа цуглуулж байгаад ээжийнхээ хөлийг эмчлүүлэх зорилготой юм байна. Тэрбуур "Манай ээж гадуур явахдаа доголж явдаг. Одоо эрүүл хөл нь өвдөөд эхэлсэн учраас ээжийнхээ хөлийг заавал эмчлүүлнэ" гэж ярьсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ