Ардчилсан намыхан УИХ-д нэр дэвших 100 саяын дэнчингийнхээ асуудлаас болж бөөн хэрүүл уруул болж байгаа. Дээр нь АН-ын олон хүн бие дааж нэр дэвшихээр болсон АН-д сөргөөр нөлөөлнө. Одоогоор АН-д сонгуульд нэр дэвших дэнчингийн мөнгө болох 15 орчим тэрбум төгрөг цугласан гэж идэвхтэн гишүүд нь тооцох юм билээ. Юутай ч энэ 100 сая тушаасан хүмүүсээс нэмээд 300 сая төгрөг авахаар болсон тухай яриа гарсан. Үүнийг няцааж, "Тийм зүйл байхгүй" гэж АН-ын удирдлагууд хэлж байлаа. Тэгвэл С.Эрдэнийн нууц гэрээ гэх 2-р шатны гэрээ нэрээр 100 сая дээр нэмж 200-400 сая төгрөг нэр дэвшихийг горилогчдоос авахаар гэрээний заалтыг өөрийн биеэр уншиж танилцуулж байгаа нууц бичлэг задарчээ. Тус бичлэгт АН-ын дарга С.Эрдэнэ “100 сая төгрөгийн 1, 2 дугаар шатны гэрээ”-ний заалтуудыг өөрийн биеэр уншиж өгөх бөгөөд дэнчингийн 100 сая төгрөгөө хэрхэн зарцуулах талаар асуусан гишүүнийхээ асуултад “Таван цаас өгчихөөд ямар ядаргаатай юм бэ, гар зайл. Чамайг нэр дэвшүүлэхгүй, чи надад заадаг хэн юм бэ” гэж намын гишүүнээ тас загнаж байна.