Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, гүйцэтгэх захиралаар Ө.Гантөрийг томилжээ. Ө.Гантөр нь тус банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд түүнийг ийн дэвшүүлэн томилжээ. Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг Монголбанкны тэргүүн дэд захирлаар томилсон юм. Тиймээс түүний оронд Ө.Гантөрийг томилох шийдвэрийг гаргажээ. Ө.Гантөр нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, санхүүч мэргэжлээр, Солонгосын KDI school of PPB Korea сургуулийг удирдлагын ухааны магистраар тус тус төгсжээ. Ажлын гараагаа Мобиком ХХК-д нягтлан бодогч, “ММ инвест” банкинд мэрэгжилтэн, Монголбанкны хянан шалгагч, Ахлах хянан шалгагч, Төрийн банкинд дэд захирал, Төрийн банкны Байгууллагын банкны газрын захирлаар тус тус ажиллаж байжээ.